EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхим

Сурвалжлагч гишүүн member 09:00-18:00 zavkhan@mongolchamber.mn
Шинэчлэгдсэн огноо: 2021.10.14 11:17
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах

Байгууллагын хаяг:

Монгол улс, Завхан аймаг, Улиастай сум (Жинст баг Холбооны байр 102 тоот)

Байгууллага 95156677
  • МҮХАҮТ-ЫН ЗАВХАН АЙМАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА

    МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбар танхим нь 2003 онд байгуулагдсан гишүүнчлэлтэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Завхан аймгийн бизнес эрхлэгчдийг чадавхижуулан хөгжүүлэх, эрхийг нь хамгаалж, нөлөөллийн үйл ажиллагаагаар бизнесийн таатай орчныг бий болгох замаар орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа үндсэн 2 чиглэлийн хүрээнд явуулж байна.

    1. Төр хувийн хэвшлийн түншлэл / Бизнесийн орчиныг төрийн дэмжлэгтэйгээр сайжруулах зорилготой үйл ажиллагаануудыг зохион байгуулан явуулна
    2. Бизнесийн үйл ажиллагаанд нь дэмжлэг / Бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхүйц үйлчилгээнүүдийг хүргэх/

     

    Өмнөх туршлага

    Манай байгууллага нь жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан тасралтгүйгээр бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаануудаа зохион байгуулсаар ирсэн билээ. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Завхан аймагт хэрэгжиж буй Олон Улсын байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Жишээ нь Мерси Кор ОУБ, Дэлхийн Зөн ОУБ-ын Эдийн засгийн хөтөлбөрүүд, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлсэн 3 нь ч төсөл дээр хамтран ажилласан. Хамгийн сүүлд GIZ-ын Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 3 жилийн хугацаанд явуулсан 15 удаагийн сургалтыг зохион байгуулах ТББ –аар сонгогдон хэрэгжүүлсэн. Мөн 2018 онд Азийн Хөгжлийн Банкны Баруун Бүсд нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд Завхан аймгийн Зах зээлийн багтаамжын судалгааг авч байсан.