EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Жанст Ундрам ХХК

Standart member Batbyamba Baasankhuu
Шинэчлэгдсэн огноо: 2021.12.26 03:56
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Цагаан идээ боловсруулах, худалдах

Байгууллагын хаяг:

Монгол улс, Хөвсгөл аймаг, Мөрөн сум (4-4-21)

Байгууллага 99388552
  •                                    

                               Жанст- Ундрам ХХК-ний товч танилцуулаг

         Манай кампани нь анх “Цагаан-Уул” хүнсний зах дээр “Ундрам” хүнсний бөөний худалдааны дэлгүүрээр 2003 оноос эхлэн ажиллаж байгаад 2013 онд “Жанст-Ундрам ХХК” болгон үйл ажиллагаагаа явуулж байна. Хөвсгөл аймгийнхаа төв болон сумын дэлгүүрүүд, иргэддээ бараа бүтээгдэхүүнээ бөөний үнээр борлуулахад чиглэгдэж байна. Үүнд сүү, сүүн бүтээгдэхүүн /сүү, тараг, өрөм, аарц, ааруул, …/, хүнсний бараа бүтээгдэхүүн. Мөрөн сумын сургууль цэцэрлэгийн тендерт бараа нийлүүлж байна.

          2019 оноос эхлэн  сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж сүүгээрээ ааруул, өрөм, тарга, монгол архи, шар тос, монгол масло, цөцгий, цагаан тос гэх мэт бүтээгдэхүүн хийж 2022онд “Жанст-Ундрам ХХК” нэрийн шинэ брэнд бүтээгдэхүүн гаргахад чиглэж байна.

         2019 онд COVID-19 гэх манай монгол улс төдийгүй дэлхий даяар өвчин гарсан. Манай байгуулага нь covid-ийн үед сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил эхлүүлж хүнд хэцүү цаг үеийг даван туулж чадсан.

         2022 онд манай байгуулага бүтээгдэхүүний сав, баглаа , боодол сүүний тог төхөөрөмж нэмж авах, хотын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зорин ажиллаж болно.

    Манай кампани нь 10 хүний бүрэлдэхүүнтэй, түгээлтийн хоёр машинтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

     

                                                      Манай кампаний давуу тал

     

                Өөрийн объект, үйлчилгээний тав тухтай орчин бүрдсэн заалтай. Бүтээгдэхүүний чанар стандартыг шаардлагын дагуу хадгалах байр складтай. Сүү сүүн бүтэгдэхүүннүүд өдөр бүр шинэ, монгол аргаар хийж боловсруулсан элдэв нөөшлөх бодис болон будаг агуулаагүй. Мөрөн болон бусад сумдын дэлгүүрүүдийн захаилгыг утсаар авч бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэж өгч үйлчилдэг.