EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ЗЭТ ДИ ЭН СМАРТ ЭНЕРЖИ ХХК

Gold member www.zdn.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.12.01 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ Тоног төхөөрөмж
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Импортлогч

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (15-р хороо 13 хороолол 73-8)

Байгууллага 88010600
Менежер 99087216
И-мэйл zgunsen@gmail.com
  • “Зэт Ди Эн Смарт Энержи” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаа явуулж, хэмжүүржүүлэлт, хэмжлийн автоматжуулалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Манай компани БНЧУ-ын “Зэт Пи Эй Смарт Энержи” хувьцаат компани, БНПУ-ын Калмет компани, Украйн улсын Oko эн ди ти груп, ХБНГУ-ын Керн груп болон БНХАУ-ын Горит электрикал компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.

    Мөн эрчим хүчийг дамжуулах, түгээх байгууллагуудаас эрчим хүчний алдагдлыг бууруулах, үр ашигтай, найдвартай ухаалаг сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн бий болгох, эрчим хүчний салбарт Европын стандартыг нутагшуулахаар зорин ажиллаж байгаа энэ үед эрчим хүчний ухаалаг системийг Монгол Улсад нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө зорин ажиллаж байна.   

    Манай компани Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газраас олгосон загварын туршилтанд тэнцэж улсын бүртгэлд бүртгэн Монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгаан эрчим хүчний тоолуурыг худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй. Энэ хүрээнд цахилгаан тоолуур, ухаалаг систем, долгионы удирдлага хүлээн авагч болон AMR/AMM шийдлийн Чех улсын хамгийн том үйлдвэрлэгч “Зэт Пи Эй Смарт Энержи” хувьцаат компанид үйлдвэрлэсэн ухаалаг систем, ухаалаг болон бүрэн электрон тоолуурууд болон БНПУ-ын Калмет компанид үйлдвэрлэсэн чадлын калибратор, олон үйлдэлт калибратор, эсэргүүцлийн калибратор, цахилгаан тоолуур шалгах төхөөрөмж болон эталон төхөөрөмж, трансформатор шалгах төхөөрөмж, хамгаалалтын релей шалгах төхөөрөмж, сүлжээний чанар шалгагч болон тоолуур шалгах суурин төхөөрөмжүүдийг Монгол улсын зах зээлд аль болох хямдаар нийлүүлж байна.

    Манай компанийн нийлүүлдэг ухаалаг систем, тоолууруудыг Монгол улсын эрчим хүчний түгээлтийн хамгийн том компаниуд болох Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ компанид амжилттай хэрэглэж байна.

  • С.Баянцогт
    С.Баянцогт