EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Эм Эм Си Жи ХХК

Gold member 09.00-18.00 www.mmcg.mn
Шинэчлэгдсэн огноо: 2022.06.01 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Зөвлөх үйлчилгээ

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (14-р хороо, Зүүн хүрээ хотхон, 203-р байр, 4 давхарт)

Байгууллага 77000188
И-мэйл info@mmcg.mn
  • Судалгаа, зөвлөх үйлчилгээний "MMCG" ХХКомпани нь 2001 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2002 оны 2-р сарын 22-нд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн.

    Манай компани одоогоор 30 судалгааны менежер, өөр өөр салбар, чиглэлийн 20 орчим орон тооны бус зөвлөх, 30 гаруй мэргэшсэн мэдээлэл оруулах ажилтантай. Мөн 230 орчим мэдээлэл цуглуулах туршлагатай ярилцлага авагч нарын мэдээллийн сантай.

    Бизнесийн болон нийгмийн чиглэлийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээг голлох чиглэлээ болгон ажилладаг бөгөөд дагалдах чиглэлээр маркетинг борлуулалтын зөвлөгөө, хүний нөөц чадавхижуулах сургалт, байгууллагын маркетинг PR-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, маркетингийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.

    Бид судалгааны түүвэрлэлт хийх, мэдээлэл цуглуулах, хяналт тавих, боловсруулалт хийх, тайлан боловсруулах гэхчилэн бүхий л үе шатанд олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR, ISO 20252:2019 стандартыг баримталдаг учир гадаад, дотоодын аль ч түвшиний захиалагч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн байж чаддаг."AC Nielsen", "GFK", "IPSOS", "APCO Worldwide", "Respac", "Hankook research", "Nikkei research" зэрэг олон улсын судалгааны байгууллагуудтaй хамтарч ажиллаж байгаа нь манай компаний хувьд туршлага солилцох, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.