EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК

Platinum member www.telecommongolia.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.05.23 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО Харилцаа холбоо

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (1 хороо Сүхбаатарын талбай-1)

Байгууллага 70102248
  • Монголын цахилгаан холбоо ХК нь 1995 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болон зохион байгуулагдсан.

    2018 оны 4 дүгээр сарын 19 ний өдрөөс МЦХ ХК-ийн БНСУ-ын эзэмшилийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газар худалдан авснаар МЦХ ХК-ийн хувьцааны 94.7 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшиж байна.

    Монголын цахилгаан холбоо ХК нь одоогоор Улаанбаатар хот түүний алслагдсан 2 дүүрэг, 21 аймаг, 280 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 800 гаруй ажилтан, албан хаагчидтай.

    Эрхэм зорилго:

    Харилцаа бүрийг бид холбоно.

    Алсын хараа:

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар салбартаа тэргүүлэгч компани болно.

    Үнэт зүйлс:

    - ХЭРЭГЛЭГЧ:
    Олон жилийн түншийн харилцаатай, үнэнч найдвартай хэрэглэгчид

    - БРЭНД НЭР:
    Монголын харилцаа холбооны ууган компани “Mongolia Telecom” брэнд

    - ХАМТ ОЛОН:
    Бид бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ялалтыг багаараа бүтээнэ. 

    - ХАРИУЦЛАГА:
    Монгол орны онцлогт тохирсон чанартай үйлчилгээг хямд үнээр улс орон даяар бүх нийтэд хүргэх нийгмийн үүрэг, хариуцлага

    -УРИА ҮГ 

    Холбоо хөгжлийн төлөө хамтдаа... /Холбоо хөгжил 100/