Эдийн засгийн ангилал: | Салбар: | Чиглэл: |
---|---|---|
ҮЙЛЧИЛГЭЭ | САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА | Даатгал |
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд )
-
“МИГ Даатгал” ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн даатгалын анхдагч, үндэсний тэргүүлэгч компани юм.
Бид Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 17 хэлбэрийн 60 гаруй даатгалын бүтээгдэхүүнийг Монгол улсын 21 аймаг, 330 сумдад байрлах салбар төлөөлөгчийн газраараа дамжуулан 11 мянган байгууллага, 190 мянга гаруй харилцагчдаа санал болгон, даатгалын үйлчилгээг хялбар, энгийн, шуурхай байдлаар хүргэдэг.
Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр гаргадаг даатгалын компаниудын төлбөрийн чадварын үзүүлэлт болон даатгалын хураамжийн орлого, даатгуулагчдад олгосон нөхөн төлбөр, хохирол нөхөлтийн харьцаа, эрсдэл хүлээх нөөцийн сан гэх мэт гол үзүүлэлтүүдээр бид тэргүүлэгчдийн нэг байж даатгуулагч нарын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлж байна.
МИГ Даатгал компани дата шинжилгээнд суурилсан эрсдэлийн цогц үйлчилгээгээр харилцагчдынхаа чухал, үнэ цэнэтэй бүхнийг хамгаалж, техник технологи, мэргэжлийн ёс зүйгээр манлайлан ажиллаж байна. Манай компанийн дадлага туршлагатай, мэргэшсэн, чадварлаг баг нь олон улсын даатгалын стандартад нийцсэн, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тохирсон, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг анх байгуулагдсан хугацаанаас эхлэн 23 жилийн турш санал болгосоор ирсэн билээ.
-
-