EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Монголын төмөр зам ТӨХК

Diamond member www.mtz.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.05.02 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ ТЭЭВЭР БОЛОН АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Төмөр замын тээвэр зууч

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 62, Юнион бюльдинг, А блок, 7 давхарт)

Байгууллага 70006622
И-мэйл info@mtz.mn
  • “Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани нь Төмөр замын салбарт улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр байгуулагдсан.

    Үйл ажиллагааны чиглэл: 

    -  Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, арчлах;

    -  Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;

    - Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах;

    -         Гадаад худалдаа, хуулиар хориглоогүй бизнес эрхлэх;

     “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 240 км төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК, Хятадын Тяньжин боомтод тээвэр, логистикийн төвийн төсөл хэрэгжүүлэгч “Монголиан порт групп” гэсэн 2 охин компанийг 2018 онд байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

    Өнөөгийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК нь төв оффис, Төмөртэй төмөр зам, Зам-Үүд дэх бүс нутгийн логистик төв, Замын-Үүд дэх шилжүүлэн ачих цогцолбор, Шинэ төмөр зам төсөл, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг удирдах нэгж зэрэгт нийт 280 гаруй орон тоотойгоор үйл ажиллагаа эрхэлж байна.

    9 зүтгүүр 245 вагоны парктайгаар тээвэрлэлт хийж байна.

    Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгч компаниуд бүхий 3000 орчим техник хэрэгсэл, 6000 гаруй хүн хүч ажиллаж байна.