EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ЖИМОБАЙЛ ХХК

Gold member Даваа- Баасан /08:30-17:30/ www.g-mobile.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.01.12 10:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО Интернэтийн болон интернэтэд суурилуулсан ярианы үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО Үүрэн телефоны холбооны үйлчилгээ

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (Бага тойруу 3-9, Төв шуудангийн ард, өөрийн байранд )

Байгууллага 98103636
И-мэйл info@gmobile.mn
  • “ЖИМОБАЙЛ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    • Найдвартай сүлжээтэй үйлчилгээ-Манлайлагч хамт олон болох

    Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жимобайл” ХХК нь богино хугацаанд Монгол улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа, холбооны дэд бүтцийг Монгол хүний гараар бий болгон, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтээ хийж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн билээ.

    Тус компани нь үүрэн холбооны зах зээл дээрх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж юм.

    “Жимобайл” ХХК нь 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO, DC-HSPA+ 3.99G технологи дээр суурилсан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байсан бол 2017 оноос эхлэн мэдээлэл холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн  4G LTE технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ дэлхий дахины технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн ухаалаг гар утас, таблет төхөөрөмж ашиглан интернетэд 75mbps хүртэл өндөр хурдаар холбогдох таатай боломжийг нээж өгсөн билээ.

    “Жимобайл” ХХК нь өнөөдрийн байдлаар 21 аймгийн 320 орчим сум суурин газарт сүлжээгээ хүргэн 500,000 гаруй хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн 4G LTE технологи болон 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO, DC-HSPA+ 3.99G технологид суурилан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна.

     

    Бид өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлаад зогсохгүй үүрэн холбооны салбарт шинэ өнгө төрх болон онцгой боломжуудыг бий болгосон олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсэн.

     

    Үүнээс дурьдвал:

     

    • Өөрийн яриа, дата, мессеж хэрэглээнээс хамаарч багцаа сонгох хязгааргүй дата хэрэглээтэй Дараа төлбөрт Enjoy үйлчилгээ
    • Хэрэгцээт хоногоороо сүлжээндээ хязгааргүй ярьж, ярианы тарифаа удирдах Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
    • Хязгааргүй дата багц үйлчилгээ
    • Эх дэлхийн хаанаас ч Жимобайлын үндсэн тарифаар дуудлага хийх Жи-Интернетфон үйлчилгээ
    • Гар утас болон бүтэн жилийн харилцаа холбооны хэрэглээ бүхий багц үйлчилгээ
    • Хамгийн хямд тарифаар олон улсын яриа хийх 009 гарц үйлчилгээ

    “Жимобайл” ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 8 газар 20 алба, хэлтсийн бүтэц зохион байгуулалттайгаар Улаанбаатар хотод 32, хөдөө орон нутагт 33 салбар, 6000 гаруй гэрээт борлуулагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.