EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Жем-Интернэшнл

Diamond member www.gem.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.04.26 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Шар айраг үйлдвэрлэл
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Хүнсний дэлгүүр
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Архины үйлдвэр

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Жем интернэшнл ХХК-ны байр /Ариг банкны зүүн талаар хойшоо/)

Байгууллага 77997799
И-мэйл info@gem.mn
  • 1999 онд Гадаад, дотоод худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Өдгөө улаан буудайн онцгой болон тансаг спирт, архи, шар айраг, цэвэр усны үйлдвэрлэл худалдаагаар үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Компани нь нийт 8000 м.кв орчим талбай бүхий ажлын байранд 300 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус компаний спиртний үйлдвэрийг 1999 онд ХБНГУ-ын Eugen Shmit компаний тоног төхөөрөмж бүхий орчин үеийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж байсан. Энэхүү спиртийн үйлдвэр нь цэвэр улаан буудайг түүхий эдээ болгон онцгой болон тансаг, альфа зэрэглэлийн хүнсний цэвэр спиртийг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг ба жилдээ 200 000 dal хүртэл түүхий эд үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр юм.

    2003 онд ОХУ-н Тамбов хотын Комсомолец нийгэмлэгийн төслөөр архины Тэргүүн үйлдвэрийг барьж ашиглалтан оруулсан. Тус үйлдвэр нь уламжлалт технологиор жилдээ 700 000 dal хүртэлх цагаан болон өвөрмөц архиудыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэргүүн үйлдвэр нь өөрийн нэрийн Chinggis Gold, Алтанбуудай, Тэргүүн мөн Орон нутгийн цуврал брэндүүдийг өөрийн гэсэн онцлог жор технологи, өвөрмөц сав баглаа боодлын шийдэл бүхий сархдуудыг хэрэглэгчдэд хүргэж байна.

    2006 онд ХБНГУ-н LEMKE BREW Systems компаний ЖЕМ ДРАФТ амьд шар айрагны үйлдвэрийг байгуулсан. Төслийн онцлог нь амьд шар айрагийг хэрэглэгчдэд орчин үеийн Ноу-Хау түгээлтийн технологи болох ХХТ (Хөдөлгөөнт Хөргөлттэй Танк)-аар түгээдэг нь бусад шар айрагнаас онцлогтой юм. Ингэснээр хэрэглэгч зөвхөн pub, bar, ресторанаас амьд шар айргийг уух биш супермаркет бусад дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой болж байгаа юм.

    2009 онд Өвөрхангай аймгийн Хужирт байгалийн цогцолбор газарт Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан нь Улаанбаатар хотын агаарын болон орчны бохирдлоос 400 км-ийн зайнаас тээвэрлэн авчирч, хүний өдөр тутмын эрдэсийн хэрэгцээг хамгийн зохимжтой түвшинд хангах боломжийг олгож байгаагаараа Хужирт байгалийн эрдэст ус нь бусад цэвэр уснаас ялгагдах гол давуу тал юм.