EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ГУРВАН СОР ХХК

Gold member 10:00-19:00 www.gscashmere.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.20 09:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Ноос ноолууран эдлэл
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (4 хороо, Тээвэрчний гудамж, Нарны зам 388)

Байгууллага 70113882
И-мэйл gurvansor@yahoo.com
  • “Талд төрөөд, дэлхийд өрсөлдөнө” уриатай “Гурван сор” ХХК нь үүсгэн байгууллагдсан цагаас хойш ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл амжилттайгаар тасралтгүй явуулж байгаа бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ тухайн цаг үеийн загвар, өнгөний чиг хандлагыг тусгасан “Gurvan Sor Mongolia” брэнд бүтээгдэхүүнийг бий болгон Герман, Австри,  Польш, Солонгос,  ОХУ, Япон, Хятадын бизнесийн түнш, харилцагчдад нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 43 хувийг экспортлон, гадаад зах зээлд худалдан борлуулж, хамтран ажиллаж байна.

    Дотооддоо бүтээгдэхүүнээ Үйлдвэрийн нэрийн дэлгүүр, Эрдэнэт хот, УИД-ын тасаг, Хөвсгөл Тойлогт жуулчны бааз дахь нэрийн дэлгүүрүүдээр танилцуулж,  худалдан борлуулж, NTG Эрдэнэт кашимер, Эцио форадори, Анна кашимер брэндүүдийн захиалгыг үйлдвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа ба хэрэглэгч, харилцагчиддаа улам ойртох, брэндийг таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх  зорилгоор гадаадад болон Сентрал тауэр, Шангри-ла молл, Мишээл экспо, УИД үзэсгэлэнгийн талбай, Эрдэнэт хотод өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.