Sweet potato
Амтат төмсний таримал нь (Ipomoea batatas) Сэдэргэнтэн овгийн олон тооны цэцэг бүхий мөлхөө ургамал бөгөөд хүнс, тэжээлийн чухал ач холбогдолтой таримлын нэг юм.
Амтат төмс ургуулах талбайн хэмжээгээр дэлхийд Хятад улс тэргүүлдэг.Жилд 4,9 сая га-аас 80 орчим сая тонн ургац авч байна.Үүнээс гадна Энэтхэг,Индонез, Солонгос улс ч их хэмжээгэр ургуулж ирсэн байна.
Хальстай нь чанаж болгосон 100 г амтат төмсөнд цардуул 7,05 г , сахар 6,5г , өөх тослог -0,15г, уураг 2,0 г агуулагдахаас гадна олон төрлийн амин дэм тухайлбал амин дэм А- 120%, В1 -10г, В2- 9г, В6-22г, С-24%, Е- 5% болон хүний биед чухал хэрэгцээтэй эрдэсүүд : кальци- 4%, төмөр-5%, магни-8%, манган- 24 % тус тус байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн амтат төмсний навчинд нь ч витамин А, С, В2 (рибофлавин) агуулагддаг . / Дэлхийн ХХААБ-н мэдээлэл No. 13 – 1990/.
https://www.facebook.com/groups/744023736275881