EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Албан байгууллагуудтай хамтран ажиллах санал

Энэхүү үзэсгэлэнг сонирхон манай компаниар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

Бид албан байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна.

Сонголт 1.

Танай байгууллага нийт ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндэд зориулан манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулна. Тус гэрээ байгуулагдсанаар танай байгууллагын хүн бүр "Хан хужирт" амралт, рашаан сувиллын цогцолбороор хөнгөлөлттэй үнээр жилийн 4 улирал үйлчлүүлэх боломжтой болох юм.

Сонголт 2

Хан хужирт амралт рашаан сувиллын цогцолбор нь 100 хүний багтаамжтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хурлын заалтай бөгөөд тус зааландаа албан байгууллагын хурал цуглаан, олон улсын шинж чанартай сургалт семинар хүлээн авах боломжтой.
Шинэлэг өөр орчинд албан байгууллагаараа сургалт, хурал цуглаанаа хийнгээ рашаан шавраар дархлаагаа дэмжихийг санал болгож байна.

Сонголт 3

Олон жил ажилласан ахмад үе ээ, үр бүтээлтээ ажиллаж байгаа залуу үе ээ, ер нь хэн бүхнийг эрүүл мэндийн багц үйлчилгээтэй эрхийн бичгээр шагнаж урамшуулахыг санал болгож байна. Эрүүл мэндийг ч бид бусдад бэлэглэж болно.

Дээрх сонголттой холбоотой асуудлаар
Маркетингийн мэргэжилтэн 
Н.Өлзий-Эрдэнэ /99039599/ - с дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Бид хамтын ажиллагаандаа үргэлж хариуцлагатай хандах болно.

Хужирт тур ХХК

Дэлгэрэнгүй

77188888

marketing@khankhujirt.mn

Монгол улс, Өвөрхангай аймаг, Хужирт сум (Өвөрхангай, Хужирт, 5-р баг, Шунхлай, 0)