EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
70%- 100% ноосон оймс, өвдгөвч, урт оймс
0
Үзсэн тоо : 667
Ангилал : Хувцас
Шинэчлэгдсэн огноо: 2023-01-24
  • Янмал ХХК нь 2005 онд Монгол дахь анхны оймсны үйлдвэр болж байгуулагдан, өдгөө 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус хугацаанд даавуун болон ноосон оймсыг үйлдвэрлэн импортыг орлох үндэсний брэнд болон хөгжсөн.

    2023 оны 1 сарын байдлаар нийт 14-н салбар худалдааны цэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн И-март, Миний дэлгүүр, CU, GS25, IZI онлайн дэлгүүр, MGL-shopping дэлгүүр, Wellmart дэлгүүр, Oresh дэлгүүр, Наран март   зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байна. 2018 оноос өөрсдөө шинээр ГИЗА брэндийг нэвтрүүлсэн бөгөөд дотоод хувцасны брэндүүд, загварын оймсны TWN socks, Socks factory зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Сүүлийн жилийн байдлаас Орос, Казахстан, Герман, Франц, Япон, Солонгос, Польш, Чех, Канад  зэрэг улсууд руу экспортонд бүтээгдэхүүн гаргасаар байна.

    Оймсны үйлдвэр

    2015 оноос Бэлхэд өөрсдийн үйлдвэрийн байраа барьж өргөжин, одоогоор өдөртөө 20 000- 30 000 хос оймс үйлвэрлэх хүчин чадалтай, 88 сүлжих машин, 15 битүүлж оёх машин, 1 индүүний бүтэн систем, Трико болон оёдолын 8 машинтайгаар 150 хүнийг ажлын байраар хангаж, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 

    Ээрэх үйлдвэр

    АХБ-ны санхүүжилтээр Ноос ээрэх, самнах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, 2018 оны 10 сард ашиглалтанд оруулсан. Ноос самнах Польш машин 2 шугам, Италийн ээрэх машин 2 ш, утас ороох 36 толгой бүхий машинууд, холигч систем 1 ш, чийгшүүлэгчийн бүтэн систем, лабораторийн тоног төхөөрөмжүүдтэй, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэрийн 24 цагын хүчин чадал нь 600 кг утас гаргах чадвартай. 

    Самнах үйлдвэр

    Мөн АХБ-ны санхүүжилтээр 2017 оноос барилгын ажил эхэлж 2018 он 8 сард ашиглалтанд орсон одоогоор Хялгас ялгах 4 шугам, 2 холигчын системтэй, чийгшүүлэгч системтэй, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 24 цагын хүчин чадал 460 кг самнасан ноос гаргах хүчин чадалтай.

    Цэвэр Монгол хонины ноосон болон тэмээний ноос, сарлагын хөөвөр, Солонгос даавуун утсаар хэрэглэгчиддээ зориулан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

     

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.