EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
0.4кВ-ын хуваарилах байгууламжийн орчин үеийн шийдэл
0
Үзсэн тоо : 424
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2022-10-12
  • "БНЦМҮ'' ХХК нь Франц улсын Schneider Electric компанийн 20 жилийн хуримтлагдсан туршлага дээр суурилан ProCube.F-P загварын нам хүчдэлийн хуваарилах байгууламжийг олон улсын IEC 61439 стандартад нийцүүлэн зохион бүтээж үйлдвэрлэдэг.

    ProCube.F-P загвар нь овор хэмжээ бага, засвар үйлчилгээ шаардахгүй, аюулгүй найдвартай ажиллагааг бүрэн хангаж хүчдэлд өртөх эрсдэлээс 100% хангасан нам хүчдэлийн хуваарилах байгууламж юм.

    Нам хүчдэлийн хуваарилах байгууламж нь “Schneider Electric”-ийн Еasypact брэндийн MVS загварын агаарын тусгаарлагчтай хүчний автомат таслуур, Fupact брэндийн гал хамгаалагчтай ачаалал таслагчыг тус тус суурилуулдаг, хялбаршуулсан хийцтэй, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан онцлох бүтээгдэхүүн юм.

    Бүтээгдэхүүний давуу талууд:

    • Олон улсын IEC 61439 стандартад нийцсэн
    • Ачаалалттай үед таслалт залгалт хийх боломжтой
    • Гаргалга бүр гал хамгаалагчтай
    • Овор хэмжээ бага
    • Хялбаршуулсан хийц загвартай
    • Суурилуулахад хялбар ажиллагаатай
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

БНЦМҮ ХХК /БАГАНУУР ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭР/

Дэлгэрэнгүй

70210210

info@bemp.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, БНЦМҮ-ийн байр )