EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
0.4кВ-ын хуваарилах байгууламжийн орчин үеийн шийдэл
0
Үзсэн тоо : 604
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-21
  •  
    ''БНЦМҮ'' ХХК нь 12 жилийн хуримтлагдсан туршлага дээр суурилан ProCube.E загварын нам хүчдэлийн хуваарилах байгууламжийг зохион бүтээж дотооддоо үйлдвэрлэж байна.

    ProCube.E хуваарилах байгууламжийн оруулга болон секц холболтийн хэсэгт “Schneider Electric”-ийн Еasypact брэндийн MVS загварын агаарын тусгаарлагчтай хүчний автомат таслуураар тоноглодог.

    Гаргалга хэсгийг дараах 2 төрлийн шийдлээр суурилуулдаг. 

    1. Автомат гаргалгатай загвар
    2. Их биеэс сугарч гардаг загвар

    Еasypact брэндийн NSХ загварын автомат таслуураар их биеээс сугарч гардаг загвар нь таслалт залгалт хийх явцад нүдэнд харагдах байдлаар автомат таслуурын хэсэг сугарч ил гарч үзлэг оношлогоо хийх үеийн аюулгүй байдлыг бүрэн хангасан.

    ProCube.E загварын хуваарилах байгууламж нь хялбаршуулсан хийцтэй, овор хэмжээ бага, засвар үйлчилгээ шаардахгүй, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан онцлох бүтээгдэхүүн юм.

    Бүтээгдэхүүний давуу талууд:

    • Олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан.Ачаалалттай үед таслалт залгалт хийх боломжтой
    • Овор хэмжээ бага
    • Хялбаршуулсан хийц загвартай
    • Суурилуулахад хялбар ажиллагаатай
    • Засвар үйлчилгээ шаардахгүй бат бөх
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

БНЦМҮ ХХК /БАГАНУУР ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭР/

Дэлгэрэнгүй

70210210

info@bemp.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, БНЦМҮ-ийн байр )