EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
ProCube.U загварын бүх төрлийн мотор удирдлагын самбар
0
Үзсэн тоо : 458
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-21
    • ProCube.U загвар нь үйлдвэрлэл, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн хэрэгцээнд бүх төрлийн мотороор ажилладаг халаагуур, агааржуулагч, цахилгаан шат, хаалт, хаалга болон бусад төхөөрөмжүүдийг автоматаар алсаас удирдах, хянах зориулалттай самбар юм. Самбарын гадна хайрцгыг зэвэрдэггүй ган төмөр листээр үйлдвэрлэж, битүүмжлэл өндөртэй хаалга, хаалт суурилуулан IP66 хамгаалалтын зэрэглэлийг хангуулж байна.
    • Хэрэглэгч, захиалагчийн хүсэлтийн дагуу моторын удирдлагын самбарыг 1 эсвэл 2 талын тэжээлтэй рубильник, мотор тус бүрийн автомат таслуур, контактор, гаралтын клем, дулааны реле, фаз хамгаалалтын завсрын реле болон бусад ухаалаг системийн тоноглолоор бүрэн тоноглох боломжтой. Мөн нүүр буюу хаалга хэсгийг дижитал мэдрэгч, 3 фазын гэрэл, аваарын болон асааж унтраах товчлуур зэргээр тоноглодог.
    • Бид бүх төрлийн схемийн дагуу захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн моторын удирдлагын самбарыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.