EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
ИУХ1-ЯКНО
0
Үзсэн тоо : 594
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-21
  • ИУХ1-ЯКНО загварын ил уул уурхайн өндөр хүчдэлийн бие даасан хорго нь өндөр хүчдэлтэй уурхайн экскаватор, өндөр хүчдэлийн хөдөлгүүр, хүчний трансформатор, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, газар ухагч машин, конденсатор болон компрессорын төхөөрөмж зэргийг цахилгаан дамжуулах сүлжээнд холбох зориулалттай бүтээгдэхүүн юм. 

    БҮТЭЦ 

    1. Хуурай салгуурын хэсэг: Оруулгын хүчдэлийг хүлээн авч тоноглолуудад дамжуулах үүрэгтэй. 
    2. Удирдлагын хэсэг: Бүтээгдэхүүний бүх тоног төхөөрөмжүүдийг хамгаалах үүрэгтэй.  
    3. Хүчдэлийн трансформаторын хэсэг: Өндөр хүчдэлийг хувиргаж дамжуулах үүрэгтэй.
    4. Кабель газардуулгын хэсэг: Бүтээгдэхүүний ерөнхий газардуулга хийх үүрэгтэй. 

    АЮУЛГҮЙ БАЙДАЛ 
    Тоос шороо, ус чийгээс хамгаалагдсан бүтэцтэй бөгөөд IP-54 хамгаалалтын зэрэгтэй. 
    Удирдлагын хэсэгт хамгийн найдвартай хамгаалалтын тоноглол вакум таслуур суурилуулсан. 
    Хамгаалалтын 9 хоригийг хаалга бүрт суулгасан.

    Тус бүтээгдэхүүн нь хамгийн хэцүү орчин, хамгийн хүнд нөхцөлийг тэсвэрлэхийн тулд зохион бүтээгдсэн төдийгүй захиалагч, хэрэглэгчээ хариуцлагатай уул уурхайн компани байх боломжийг нэмэгдүүлдэг. 

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

БНЦМҮ ХХК /БАГАНУУР ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭР/

Дэлгэрэнгүй

70210210

info@bemp.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, БНЦМҮ-ийн байр )