EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
ProEnergy.Z-M Уул уурхайн зориулалттай зөөврийн дэд өртөө
0
Үзсэн тоо : 357
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-21
    • Уул уурхайн зориулалттай зөөврийн дэд өртөө нь 250кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай ил уурхайд ашигладаг бүтээгдэхүүн юм.
    • Тус бүтээгдэхүүн нь IP-54 хамгаалалтын зэрэгтэй бөгөөд аюулгүй найдвартай ажиллагааг дээд зэргээр хангасан. Зөөврийн дэд өртөөний өндөр хүчдэлийн хэсэгт Шнайдер Электрик компанийн RM6 хуваарилах байгууламжийн IDI функц, нам хүчдэлийн хэсэгт Eаsypact брэндийн автомат таслууруудаар тоноглож, трансформаторын хэсэгт гадна зориулалтын бүх төрлийн трансформатор суурилуулах боломжтойгоор зохион бүтээсэн.  
    • Зөөврийн дэд өртөө нь гадна байгууламжгүй бөгөөд нэгдсэн карказанд суурилуулагддаг. Өндөр болон нам хүчдэлийн хэсэг тус тусдаа зориулалтын хайрцаг дотор байрлах ба трансформатор болон холболтын хэсгийг битүүмжилсэн хоолой хэлбэрийн хайрцагаар хамгаалж овор хэмжээ бага, зөөвөрлөхөд хялбар ажиллагаатай болгосон. 
    • Гадна карказ, хайрцаг болон чарганы тэвшийг цайрдсан ган лист төмрөөр хийж, өндөр технологиор цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх чадвартай хуурай будгаар будаж ашиглалтын хугацаанд зэвэрч, гандахгүй байх чанарыг шингээсэн. 
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

БНЦМҮ ХХК /БАГАНУУР ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭР/

Дэлгэрэнгүй

70210210

info@bemp.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, БНЦМҮ-ийн байр )