EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
ProEasy /КРУ/
0
Үзсэн тоо : 448
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-21
  • ProEasy /КРУ/ загварын иж бүрэн өндрийн хуваарилах байгууламж нь 50(60)Гц давтамжтай, 630-2000А гүйдэл даах чадвартай, 6 болон 10кВ-ын хэвийн хүчдэлд 3 фазын хувьсах гүйдлээр цахилгаан энергийг хүлээн авч түгээх зориулалттай бөгөөд 2 талын ажиллагаатай. Энэхүү ProEasy загвар нь уламжлалт КРУ загвараас овор хэмжээ бага, хөнгөн бөгөөд авсаархан хийцтэй.

    Schneider Electric компанийн

    • Найдвартай байдал: Үйлдвэрийн орчинд бүрэн угсрагдаж бэлтгэгдсэн ба бүх холболт, таслуур, гүйдэл хүчдэлийн трансформатор, тусгаарлагч зэрэг нь микропроцессийн хамгаалалттай.
    • Ашиглахад хялбар: Schneider Electric компанийн вакум таслуур суурилуулсан бөгөөд гүйдлийн трансформатор, хүчдэл хязгаарлагч, тэг дарааллын гүйдлийн трансформатор, газардуулга, хуурай салгуур зэргийг ажиллуулахад хялбар, дотоод зохион байгуулалт сайн төлөвлөлттэй.
    • Аюулгүй байдал: Гадна байгууламж нь маш бат бөх ган төмөр листээр хийгдсэн, тасалгаа хоорондоо тусгаарлагчаар тусгаарлагдсан ба хүний буруу үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бүрэн зогсоосон.

    Ашиглаж буй салбар:

    • Нефть олборлолт болон боловсруулалт
    • Цахилгаан станцууд
    • Төмөр зам
    • Сэргээгдэх эрчим хүч
    • Үйлдвэрлэл
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

БНЦМҮ ХХК /БАГАНУУР ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭР/

Дэлгэрэнгүй

70210210

info@bemp.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, БНЦМҮ-ийн байр )