EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
Тоолуурын хуваарилах самбар
0
Үзсэн тоо : 835
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-20
  • Гадна суух тоолуурын самбар нь Schneider electric компанийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүдээр тоноглогдсон. Кабелийн оруулга болон гаргалгатай, самбар дотор газардуулга, холболтууд бүрэн хийгдэж үйлдвэрийн туршилтын лабораторид туршигдаж ашиглалтанд ордог. Бид 2 төрлөөр үйлдвэрлэн нийлүүлж байна. 

    1. ProCube.D-G загвар нь 2-10 тоолуур сууриулуулах боломжтой гадаа талбайд ил байрлуулах, Хаус хотхонуудад зориулан зохион бүтээгдсэн 220В болон 380В-ын тоолуурын самбар юм. ProCybe.D-G самбар дотоодын туршлагатай үйлдвэрт MNS 5834:2008 стандарт шаардлагад бүрэн нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.  
    2. ProCube.T загвар нь 6 ширхэг тоолуур суурилуулах шон дээр суух зориулалтын 0.4кВ-ын тоолуурын хуваарилах хайрцаг юм.
    • Захиалагчийн хүсэлтээр дараах 4 төрлөөр тоноглож үйлдвэрлэдэгЭнгийн автомат таслуур
    • Дифференциал автомат таслуур
    • Рубильник
    • Дифференциал автомат таслуур болон рубильник

    Давуу тал:

    • IP 64 хамгаалалтын зэрэгтэй
    • Чанарын баталгаа 30 жил
    • Хаус хотхоны гадна тохижилт, экстрьер дизайнд бүрэн уусч нийцсэн
    • Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангасан
    • Захиалагчийн хүссэн схем зураг, хэмжээ болон өнгө загвараар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх боломжтой

    Автомат таслуурын хэсгийг тусад нь шийдэж, тоолуурын хэсгээс гадна цоожлох шийдлийг гаргасан нь байцаагч автомат таслууртай аюулгүй харьцах,  гадны сөрөг хүчин зүйлээс сэргийлэх боломжтой.

    Нөгөөтэйгүүр тоолуурын хэсэгт гүйдэг цонх суурилуулж хэрэглэгч тоолуурын заалт буюу хэрэглээгээ чөлөөтэй хянах боломжийг тус тус бүрдүүлсэн.  

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.