EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
ProEnergy.Z-D Дамжин өнгөрүүлэх иж бүрэн трансформаторын дэд өртөө
0
Үзсэн тоо : 458
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-10-20
  • БНЦМҮ'' ХХК нь 10 гаруй жилийн ажлын туршлага, үйлдвэрлэлийн үр дүнд ProEnergy.Z-D загварын дамжин өнгөрүүлэх дэд өртөөг зохион бүтээж хэрэглэгчийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг эрсдэлгүй, аюулгүй байх чанарыг шингээн үйлдвэрлэж байна. ProEnergy.Z-D загвар нь практикт туршигдаж баталгаажсан бөгөөд Монгол улсдаа үйлдвэрлэсэн анхдагч иж бүрэн трансформаторын дэд өртөө юм.
    Сүлжээнд холбогдох төрөл нь агаар болон кабелийн оруулгатай, мухар болон завсрын төрлүүдтэй байна.
    Иж бүрэн трансформаторын дэд өртөөг хэрэглэгчийн хүсэлтээр Орос эсвэл Европ стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, үйлдвэрт бүрэн угсарч, өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршин баталгаажуулдаг тул эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах бүрэн боломжтой.
    Давуу тал:

    • Аянгын болон дотоод хэт хүчдэлийг шууд газардуулан трансформатор, кабель утсыг хамгаалдаг бөгөөд ачаалалтай үед таслалт, залгалт хийх боломжтой.
    • Богино залгааны гүйдэлд өөрийн болон хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийг хамгаалдаг.
    • Ячейкны гадна хаалтыг салдаг байхаар зохион бүтээж кабель холболтын ажиллагааг хялбаршуулсан.
    • MNS 5643:2006, MNS 5644:2006 стандартын шаардлагад бүрэн нийцэж тохирлын гэрчилгээгээр баталгаажсан.
    • Туршилтын лабораторид сорилт хийж баталгаажуулсан
    • Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 болон “УБЦТС” ТӨХК-ийн техникийн шаардлагуудыг бүрэн хангасан.
    • Олон улсын IEC 61439-1, IEC 61439-2 стандартын шаардлагад нийцүүлсэн.
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

БНЦМҮ ХХК /БАГАНУУР ЦАХИЛГААН МЕХАНИКИЙН ҮЙЛДВЭР/

Дэлгэрэнгүй

70210210

info@bemp.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, БНЦМҮ-ийн байр )