EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
Баруун аймгуудын аялал
2,500,000
Үзсэн тоо : 567
Ангилал : Бусад
Шинэчлэгдсэн огноо: 2021-05-19
  • Өдөр 1. Улаанбаатар – Улаангом хот – Хяргас нуур

    Чингис Хаан нисэх онгоцны буудлын орон нутгийн нислэгийн танхимд өглөөний -т цуглана. Увс аймаг руу нисэх онгоц -т хөөрөх ба ойролцоогоор 2 цаг гаруй нисээд Улаангом хотын нисэх онгоцны буудалд .. цагт бууна. Нисэх онгоцны буудал дээр манай хөтөч болон машин угтаж авах ба аймгийн музейтэй танилцаад Хяргас нуур руу явж нуурын эрэг дээр майханд байрлан амарна.

    Өдөр 2. Хяргас нуур

    Өглөөний цайгаа  ууна. Энэ өдөр Их нуруудын хотгорт орших Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр Хэцүү хад хэмээх байгалийн сайхан тогтоцтой хадан цохиог үзнэ. Орой нь майхандаа амарна.

    Өдөр 3. Хяргас нуур  - Үүрэг нуур

    Өглөөний цай уусны дараа Үүрэг нуурын зүг хөдөлнө. Энэ өдөр Улаангом хотоор аялаад замда алдарт Хархираа, Түргэний уулсыг үзнэ. Орой нь Үүрэг нууран дээр ирж  майханд байрлан хононо.

    Өдөр 4.  Үүрэг нуур

    Өглөөний цай уугаад Баян – Өлгий аймаг руу явна. Казак үндэстний өлгий нутаг Баян-Өлгийн аймагт зочид буудалд байрлан амарна. Өлгий сум нь 1940 онд байгуулагдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн амын тоо 32000. Өлгий хот нь тус улсын баруун хязгаарт, нийслэл Улаанбаатараас 1686 км зайд байрладаг.

    Өдөр 5. Баян-Өлгий – Алтай Таван Богд

    Өглөөний цай уугаад өрөөгөө хүлээлгэж өгсний дараа Алтай Таван Богд руу машинаар явна. Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруудын хоймор болох мөнх цаст ноён оргилуудтай Монголын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар юм. Аяллын эхэнд Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зурагтай танилцаад тусгай хамгаалалттай газар руу орно. Ерөнхийлөгчийн овоо хүртэл машинаар яваад түүний дараа явган алхаад Алтай Таван Богд үзнэ. Дараа нь майхан байрласан газартаа ирж хононо.

    Өдөр 6. Алтай Таван Богд – Хотон, Хурган нуур

    Өглөөний цай уусны дараа Хотон, Хурган нуурын зүг хөдөлнө. Замдаа бугын чулуун хөшөө болон Цагаан гол, Балбал бунхан үзнэ. Энэ өдөр Хотон, Хурган нуурын газарт Бага түргэний хүрхрээг очиж үзнэ. Орой нь Хотон, хурган нуур байдаг газарт казак үндэсний гэрт хононо

    Өдөр 7. Хотон, Хурган нуур - Өлгий

    Өглөөний цай уусны дараа Сагсай сум руу явж Казак үндэстний малчин айлаар зочилж амьдрал ахуйтай танилцаж бүргэдчин анчидтай дурсгалын зураг  татуулна. Өдрийн хоолонд казак үндэсний бес бармах иднэ. Дараа нь Өлгий хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.

    Өдөр 8. Өлгий  - Ховд хот

    Өглөөний цай уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Ховд хот руу хөдөлнө. Ховд хотод очоод Гурван Сэнхэрийн агуу руу явна. Монголын 9 гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуу нь Ховд аймгийн Манхан сумын нутагт байдаг. Орой зочид буудалдаа байрлан амарна.

    Өдөр 9. Ховд хот - Улаанбаатар

    Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд  Ховд хотын нисэх онгоцны буудалд ирнэ. Онгоц хөөрч Чингим Хаан нисэх онгоцны буудалд   бууна. Үүгээр бидний аялал өндөрлөнө.  

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.