-
Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи нь АНУ-ын Leonard P.Reaume Memorial Foundation-ий санхүүгийн дэмжлэгтэйгээр үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн анхны төсөл болох "Үл Хөдлөх Хөрөнгийн Мэргэжилтнүүдийг Чадваржуулах" төслийг хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд гурван цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Таны гар дээр хүрэх гэж байгаа энэхүү Үл Хөдлөх Хөрөнгийн Тоглогчдод зориулсан REAL ESTATE HANDBOOK хэмээх ном юм.
Энэ ном мөн л Монголын Үл Хөдлөх Хөрөнгийн салбарт мэндэлж буй хамгийн анхны хийгээд хамгийн олон экспертүүдийн хамтран боловсруулсан оюуны бүтээл болж байгаа юм. Энэхүү Үл хөдлөх хөрөнгийн тоглогчдод зориулсан REAL ESTATE HANDBOOK хэмээх ном нь үл хөдлөх хөрөнгийн бизнесийн талаар сурч мэдэхийг хүссэн, энэ бизнест хүчээ сорихыг хүссэн, эсхүл үл хөдлөх хөрөнгийн салбар дахь амжилтаа ахиулж, бизнесийн хүрээгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд чиг болж, мэдлэгийн болон бизнесийн замыг нь гэрэлтүүлэх хүч болно гэдэгт бид туйлын итгэлтэй байна.
REAL ESTATE HANDBOOK номыг уншиж судалснаар та Үл хөдлөх хөрөнгө гэж юу болох тухай үндсэн суурь ойлголтоос эхлээд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхэд шаардлагатай 18 академик болон практик сэдэв бүхий мэдээллээр мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. Энэ ном таны үл хөдлөх хөрөнгийн боловсрол үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.

75556465
info@realestateacademy.mn