EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
"АРГА БИЛИГ" ДАРСНЫ ХОС ХУНДАГА
3,555,000
Үзсэн тоо : 725
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • "СӨН" коллекц

    Хайрт ААВ, ЭЭЖ-дээ, халамжит ХАНЬДАА хуримын ойгоор нь авч өгөх, ГЭРЛЭЖ БУЙ ХОСУУДАД барих эрхэм нандин бэлэг.

    ХААН БУГУЙВЧ болон ХАТАНСҮЙХ бэлгэдэл залсан дарсны хос "СӨН" алтан хундага.

    Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй XIII зуунд хамаарах хүн чулуун (Шонх Таван Толгойн хүн чулуу) хөшөөн дээр дүрслэгдсэн айраг цэгээ, дарс уух “СӨН”, Дэлхийд алдартай музейнүүдэд ховор нандин үзмэр нь болон хадгалагддаг Алтан ордны улсын болон Их Юань гүрний үед хамаарах алт, мөнгөн цом хэлбэрт хундагнуудын хэлбэр, чимэглэлээс эш авч “АРГА БИЛИГ” загварыг жимсний дарс уухад нийцтэй байхаар тооцож 200 граммын багтаамжтайгаар бүтээв. Хаан бугуйвч, хатан сүйхээр чимэглэсэн уг хос хундагыг аав ээжийнхээ алт, мөнгөн хурим, хосууд бие биедээ хуримын ойгоороо, хуримаа хийж байгаа шинэхэн хосуудад бэлэг болгон барихад нэн тохиромжтой юм.

    Багтаамж: 200 грамм
    Материал: гууль, никель, 999.9 сорьцтой алтан бүрэлт /1 микрон/.
    Хундага хэмжээ: өндөр 111 мм, диаметр 90 мм
    Limited - 555 ширхэг
    Иж бүрдэлд: Хос хундага, гэрчилгээ, хөх өнгийн хиймэл арьсаар бүрсэн чамин хайрцаг.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.