EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
ДАНЗАНГИЙН ДОЛЛАР
1,899,000
Үзсэн тоо : 845
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • “ДАНЗАНГИЙН ДОЛЛАР” XX зууны монголчуудын Эрх чөлөө, Тусгаар тогтнол, тэр дотроо, Санхүүгийн Тусгаар тогтнолын төлөөх мятаршгүй, нугаршгүй тэмцлийн нэгэн тод томруун, бахархалт Түүх, Түүчээ нь болсон билээ. Түүн дээр тамгалагдсан “ТАВАН НҮДЭН” тэмдэгийг өндөр дээдэс маань чанд билэг ухаанаараа 1939 оноос хойших үндэсний бүх мөнгөн дэвсгэрт дээрээ залан уламжилж, цусаар гагнагдсан Тусгаар Тогтнол, эрдэнээр баталгаажсан Хүү сантай Гүрэн улсаа бидэнд өвлүүлсэн билээ.

    Энэ мэт Тусгаар тогтнолын нандин түүхээ бид мартах учиргүй!

    “ДАНЗАНГИЙН ДОЛЛАР”-ийг гальваникийн буюу электролизийн (Electrotyping) бүрэлтийн аргаар өндөр нарийвчлалтайгаар зэс материалаар биежүүлэн гарган авч никель, лак, мөнгө, алтаар чимэглэн улаан модны нэгэн төрөл зүйл модоор урласан хүрээнд бэхлэн залж бүтээв.

     

    Хэмжээ: өндөр 27.0 см Өргөн 20.8 см, Зузаан 1.4 см
    Материал: зэс, никель, мөнгө, алт, лак, мод. 999.9 сорьцтой алтан бүрэлт (1 микрон)
    Иж бүрдэлд: бүтээгдэхүүн, бэлгийн хайрцаг, гэрчилгээ, бэлгийн савалгаа.
    Limited - 999 ширхэг

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.