EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
"МЯНГАНЫ СУУТ ХҮН" ШҮТЭЭН ХӨРӨГ
2,555,000
Үзсэн тоо : 666
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • МОНГОЛ ОЮУНААР бүтээсэн дизайн зураг төслөөр Монгол агуулгатай, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартайгаар бүтээсэн бүтээгдэхүүнийг бид хэрэглэгч танаа өргөн барьдаг. 

    Тайваны Үндэсний түүхийн музейн санд хадгалагддаг хөрөг болон Монгол улсын мөнгөн тэмдэгтэд залсан Их Хааны хөргийг эш болгон бүтээсэн дүр.
    Их Хааны эш хөргийг гальваникийн буюу электролизийн (Electrotyping) бүрэлтийн аргаар өндөр нарийвчлалтайгаар зэс материалаар биежүүлэн гарган авч никель, лак, мөнгө, алтаар чимэглэн улаан модны нэгэн төрөл зүйл Sapele модоор урласан хүрээнд эрхэмлэн залж бүтээв.

    Хэмжээ: өндөр 26.5 см, өргөн 26.5 см, зузаан 3.0 см
    Материал: зэс, никель, мөнгө, алт, лак, мод. 999.9 сорьтой алтан бүрэлт (1 микрон)
    Иж бүрдэлд: Хөрөг, бэлгийн хайрцаг, гэрчилгээ, бэлгийн савалгаа.
    Limited - 999 ширхэг

    Бүрдэлд: Хөрөг, гэрчилгээ, баталгаа, бэлгийн хайрцаг, бэлгийн савалгаа.

     

     

    CHINGIS KHAAN - MAN OF THE MILLENNIUM

    Цагийн урсгалд түүхэн хүмүүс, түүхт үйл явдлууд бүдгэрэн зарим нь ор тас мартагдан алсарч байхад гагцхүү Их хаан Чингисийн суу алдар улам бүр тодрон гялалзаж ертөнцийн зон олны сонирхлыг соронз мэт татаж байна. Их хаан Чингис болон түүнийг залгамжлагчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа Ази Европыг дамнасан Монгол хэмээх их гүрнийг байгуулж хоёр зуун дамнан оршихдоо дорно, өрнийн улс орнуудын түгжигдмэл хаалттай байдлыг эцэслэж үндэстнүүдийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлэн, дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг байгуулан, худалдааны асар өргөн уудам, аюулгүй чөлөөт бүс бий болгосон юм. Тэрээр ойртон нягтарсан, эвтэй найртай шинэ дэлхий ертөнцийг байгуулахыг хүсэж тэр зорилгодоо ч хүрсэн билээ. Монголын их амар амгалант үе хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлийг бүтээгч нь Их хаан Чингис бөлгөө.

    Онон, Хэрлэн, Туул гурван голын саваар нутагладаг Хамаг Монгол ханлигийн тэргүүн эртний сурвалжит язгууртан баатар эр Есүхэйн гэргий Өүлэн билгийн тооллын 3 жарны гал морин жил, аргын тооллын 1162 онд гартаа шагайн чинээ нөж атгасан нэгэн хөвүүн төрүүлсэн нь хожимоо талын нүүдэлчдийг нэгтгэсэн Их Монгол улсыг үндэслэгч, дэлхий дахиныг төвхнүүлэн засагч аугаа суут Тэмүжин байсан юм.
    Тэмүжинг 1189 онд Монголын үзэмж төгс байгальтай Хар зүрхний Хөх нуур хэмээх газар байх ахуйд үлэмж хүчит Хотула хааны хүү Алтан, Жүрхэн аймгийн толгойлогч Сача-бэхи нар эелдэн Хамаг Монголын хаанд өргөмжилж "ЧИНГИС ХААН" хэмээн нэрийдэв. Хамаг Монгол хаан эзэнтэй болж чухам тэр цагаас эхлэн Чингис хэмээх нэр тал, уул толгод, улс гүрэн дамнан цуурайтсан бүлгээ.
    Энэ торгон мөчөөс хойш 10 илүүхэн жилийн дотор Чингис хаан 30 гаруй тулалдаан хийж нийт эсгий туургатан монголчуудыг нэгэн тугийн дор нэгтгэв.
    Монголын олон аймаг 1206 оны улаан барс жил Онон мөрний хөвөөнд есөн хөлт цагаан тугаа сүлдлэж Их Хуралдай хуран эзэн Чингисээ цагаан эсгий дээр залан нэгдсэн Монгол Улсын Их хаанаар өргөмжилснөө тунхаглав. Энэ үйл явдлын тухай хожимын түүхчид Онон мөрний хөвөөнд Монгол улс байгуулагдаж Чингис хаан өргөмжлөгдсөн нь дэлхийн түүх мэндэлсэн хэрэг байлаа” хэмээн дуу алдан бичсэн нь бий.

    Түүхт энэ үеэс хойш агуу Их хаан Чингис ба түүнийг залгамжлагчид дэлхийн түүхэнд байгаагүй, хожим ч гараагүй их улсыг байгуулж Өрнө, Дорныг дамнасан ертөнцийн нэгдмэл нэг улсыг бий болгосон юм.
    Их хаан Чингис дээд хөх тэнгэрт ивээгдсэн хүний ёсоор хайртай дотно хүмүүстээ сургаал гэрээсээ айлдан мөнхийн тайван амгалангийн орон руу 1227 оны намар цагт одсон юм. Тэрээр аливаа ард олныг амаржуулъя гэвэл сэтгэлийг нь хураа, сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох хэмээн сургасан нь одоо ч үнэ цэнэтэй бөгөөд түүнээс хойш ертөнц дахины сэтгэлийг хураасан хүн төрөөгүй юм. Чухам энэ чанараараа тэрээр хүн төрөлхтний хоёр дахь мянганы цорын ганц суу билэгтнээр тодорсон бөлгөө.
    Улс орнууд жижиг, тархай бутархай, түгжигдмэл, шашны ягшмал номлолд автаж өөр хоорондоо өс зангидан дайсагналцалд оршин байсан эрин үеийг дуусгавар болгож, хотуудын хана хэрэм ач холбогдлоо алдан, хүмүүс хоорондын харилцаа өргөжин тэлж, чөлөөтэй, аюулгүй арилжаа худалдаанд тулгуурласан, шашны хагарал зөрчилгүй шинэ тогтолцоонд таван зүс, арван хэлтэн шилжиж дэлхий ертөнц тайван амгалан болов.

    Энэ бол дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмэр тэдний их удирдагч Чингис хааны баларшгүй гавьяа бөгөөд гайхамшигт энэ хүний сүнс, сүлд, суу алдар зуун зууны турш дэлхийн хүн төрөлхтний зүрх сэтгэлд тэдний хүндэтгэл бишрэл, гайхшрал төрүүлэн оршсоор байна.
    Их хаан Чингисийн суу алдар та биднийг ашид ивээх болтугай!

     

    Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.