EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
"ТАВТ" ИЖ БҮРДЭЛ
7,555,000
Үзсэн тоо : 671
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • “ТАВТ” иж бүрдэл
    "СӨН" коллекц
    Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй XIII зуунд хамаарах хүн чулуун (Шонх Таван Толгойн хүн чулуу) хөшөөн дээр дүрслэгдсэн айраг цэгээ, дарс уух “СӨН”, Дэлхийд алдартай музейнүүдэд ховор нандин үзмэр нь болон хадгалагддаг Алтан ордны улсын болон Их Юань гүрний үед хамаарах алт, мөнгөн цом хэлбэрт хундагнуудын хэлбэр, чимэглэлээс эш авч дээд чанарын сархад хүртэх хундагыг 50 граммын багтаамжтайгаар бүтээв. “ТАВТ” иж бүрдлийн онцлог нь сархадаа залах чамин тансаг тавиуртайд оршино. Иж бүрдлийг хураахдаа 5 ширхэг хундагаа тавиуртаа залж хурагаад, хэрэглэх үедээ хундагаа буулгаж тавиуртаа сархадаа залах зориулалттай юм.
    Багтаамж: 50 грамм
    Материал: гууль, никель, 999.9 сорьцтой алтан бүрэлт /1 микрон/.
    Хундага хэмжээ: өндөр 67 мм, диаметр 53 мм
    Тавиур хэмжээ: өндөр 51 мм, диаметр 160 мм
    Limited - 555 ширхэг
    Иж бүрдэлд: 5 ширхэг хундага, тавиур, гэрчилгээ, хөх өнгийн хиймэл арьсаар бүрсэн чамин хайрцаг.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.