-
Сэргээн засварлах засварын төв
Бид Харилцагч байгууллагынхаа зардал, цаг хугацааг хэмнэх үүднээс Сэргээн Засварлах Төв байгуулан ажиллаж байна. Энэ нь хүнд машин механизмийн хуучин эд ангиудыг Liebherr үйлдвэр рүү явуулалгүйгээр УБ хот дахь өөрийн засварын байрандаа авчирч үйлдвэрлэгчийн стандартын дагуу чанарын өндөр түвшинд мэргэжлийн хамт олон сэргээн засварладаг. Ингэснээр: доорх давуу талуудтай:
- Цаг хугацаа хэмнэх
- Шинэ эд анги худалдаж авах зардлыг 30-45 хувь хэмнэх
- Засуулсан эд анги дээрээ шинэ сэлбэгтэй адил баталгаат хугацаа авах
Бид дараах эд ангийг сэргээн засварлаж, баталгаат хугацаа олгож байна.
- Splitter box – Хөдөлгүүрийн эргэлт салаалагч
- Final drive – Захын дамжуулагч
- Track roller – Явах ангийн катки
- Engine – Хөдөлгүүр
- Transmission – Хурдны хайрцаг
- Stick and Bucket cylinders – Экскаваторын сум болон шанаганы цлиндр
Сэлбэгийн хэлтэс
Моннис Сервис Саппорт ХХК-ийн сэлбэгийн хэлтэс нь Либхеррийн баталгаат сэлбэгийн нийлүүлэлт болон худалдааны дараах ханган нийлүүлэлтийг хийж сэлбэгийн бэлэн байдал болон агуулахын үйл ажиллагаан дээр тулгуурлаж, төлөвлөлтийн шинэ түвшинд шилжин ажиллаж байна.
Энэ нь харилцагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлж, бэлэн байдлыг сайжруулж, зардалыг бууруулахад чиглэгддэг.
Бид үйлдвэрлэгч орноос албан ёсны дистрибьютерээр ажилладаг улс орны компаниудад тавидаг шаардлагын дүгнэлтээр сэлбэг нийлүүлэлтийн нэгж хэсгээр “Liebherr Mining Service Excellence” –ийн шалгалтаар “One Star” авч үйл ажиллагааны эрхээ улам баталгаажуулан ажиллаж байгаа ба ирэх жилд хийгдэх шалгалтаар “Two Star” авахын тулд сайжруулалтыг хийн ажилласаар байна.
Дараах байршлуудад сэлбэг нийлүүлэлтийг хангаж ажиллаж байна.
- Улаанбаатар дахь төв агуулах
- Таван толгой дахь дэд агуулах
- Оюу Толгой дахь дэд агуулах
- Хөшөөт сайт дахь дэд агуулах
70185564
soyolerdene@monnis.com