EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
INSULTECH Ховилтой хөөсөнцөр хавтан
0
Үзсэн тоо : 831
Ангилал : Барилгын материал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-26
  • “Эм Эн Ти Прожект” ХХК нь 2011 оноос барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлэн, цаг ямагт бүтээгдэхүүний сайжруулалт судалгааг хийн 2014 оноос Герман технологиор INSULTECH ховилтой хөөсөнцөр хавтан буюу хоорондоо бүх талаараа ховил болон углуургаар холбогдон дуу дулаан тусгаарлалтыг технологийн дагуу шийдэх нэг систем болж, цаг хугацаа, зардлыг хэмнэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд таниулан жижиг, дунд, томоохон төслүүдтэй хамтран ажиллаж байна. 

    Зардлаас 30%-ийн хэмнэлт хийх INSULTECH ховилтой хөөсөнцөр хавтангийн давуу талууд:

    1. Барилгын норм дүрэмд зааснаар заавал ам дарж 2 үе хийх шаардлагагүй. Учир нь хөөс хооронд завсар зай гарахгүй тул дулаан алдагдалгүй.
    2. Энгийн хөөс шиг хавтангууд хоорондын зай, завсарт шахдаг хөөс хэрэглэхгүй.
    3. Энгийн хөөсийг бодвол бэхэлгээний шрүп бага орно.
    • Энгийн хөөс 1м2 -д 5 ширхэг
    • INSULTECH ховилтой хөөсөнцөр хавтан 1м2 -д 3.3 ширхэг
    1. Бэхэлгээний цавуу бага орно.
    2. Хавтангийн гадаргуу иржгэр учир цавуу болон тортой шавардлага тогтоц сайтай болно.
    3. Барилгын гадна дулаалга, будаг хэсэгчлэн ховхорч унахгүй.
    4. Хавтангийн хэмжээнээс хамаарч хаягдал бага гарна.
    5. Ховил, углуургадаа орж угсрагдсанаар барилгын гадаргуу өөгүй тэгш болно.
    6. Угсарч хийхэд хялбар учир цаг хугацаа бага зарцуулна.

    Мөн 2018 оноос БНСУ-ын Twin Coat барилгын гадна фасадны будаг болох чулуун замаскыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн Монголын барилгын зах зээлд хамгийн хямд үнээр, өндөр чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Тус будгийн цавуулаг чанар болон гандалтын хугацаан дээр үйлдвэрээс 10 жилийн баталгаа олгодог ба бэлэн кодтой өнгөнөөс сонгохоос гадна та бүхний хүссэн өнгийг гарган үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.