EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
Свийт Говь Геолодж | Sweet Gobi Geolodge - Нэг ортой гэр (1 хүн)
217,000
Үзсэн тоо : 455
Ангилал : Бусад
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-22
  • Нэг ортой гэр (1 нарийн ортой)

    Тус үнэд өглөөний цай болон од эрхэс дурандах, шувуу ажиглах үйлчилгээний үнэ багтсан болно. Та наадмын өдрүүдэд ч ирж амрах боломжтой. Гэр бүлээрээ амрахыг урьж байна. 

    Баазын тухай

    Out of NowHere (OONH) нүүдлийн жуулчны сүлжээ бааз нь байгуулагдсан хугацаанаас хойш Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 14-н аялал жуулчлалын тур компаниудтай гэрээтэйгээр ажиллаж, тус бүр нь жилдээ 800-850 (1100 – 1200 ор/хон) гаруй жуулчин хүлээн авдаг.

    Байгууллагын үндсэн зорилгын хүрээнд тус компани нь Монгол орны өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт онгон байгаль, эртний түүх соёлын олон дурсгалт газрууд байрлах Өвөрхангай аймгийн Хужирт сум, Бүрд сумын нутагт тус бүр нэг байгальд ээлтэй, нүүдлийн жуулчны баазыг 2008 оноос эхлэн ажиллуулж ирсэн.

    Sweet Gobi геолоож нь Бүрд сумын 1-р багийн нутаг Хөгнө Тарнын Байгалийн цогцолборт газар орших Баянтүрүүний булгийн хойд дэнжид байрладаг.

     GPS: 46°58’59” N / 102°37’18” E

    -       Улаанбаатар хотоос 280 км

    -       Бүрд сумын төвөөс 60 км

    -       Булган аймгийн Рашаант сумын төвөөс 10 км зайтай газар байршина.

    Энэхүү жуулчны бааз нь нэг ээлжиндээ 40-50 хүртэл зочин хүлээн авах гэр байр, тохилог хоолны газар, биологийн хуурай ариун цэврийн нэгж, монгол соёл тоглоомын төв, нутгийн иргэдийн гар урлал, ахуйн бүтээгдэхүүн борлуулах цэг зэрэг нүүдлийн ахуйг түлхүү илэрхийлсэн зохиомжтой

    Манай баазад амрангаа та од дурандах, мөн Хөдөө нуурын усны шувуудыг дурандах боломжтой. 

    Мөн үсчингийн гэртэйгээрээ онцлог бөгөөд дэлхийд цор ганц, эко аргаар буюу 2 л хүрэхгүй ус ашиглаж үс угааж, засдаг тул жуулчдад маш сонирхолтой байдаг.

    Манайх нислэгийн зурвастай болсон тул та хувийн онгоц болон нисдэг тэргээр буух боломжтой.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.