EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ЗА ХӨ САНТ ХХК

Standart member
Шинэчлэгдсэн огноо: 2023.05.23 10:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ БАРИЛГА Барилгын сантехник угсралт
ҮЙЛЧИЛГЭЭ ДУЛААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ Бүх төрлийн инженерчлэлийн үйл ажиллагаа
ҮЙЛЧИЛГЭЭ УС ХАНГАМЖ, СУВАГЖИЛТЫН СИСТЕМ, ХОГ ХАЯГДАЛ ЗАЙЛУУЛАХ БОЛОН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ДАХИН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Бүх төрлийн инженерчлэлийн үйл ажиллагаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (3-р хороо, Нарны хороолол 11-53)

Байгууллага 99104750
И-мэйл orgio9960@gmail.com
  •    

       За Хө Сант ХХК нь 2005 онд сантехник угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Барилга байгууламжийн сантехник угсралтын ажлыг чанартай баталгаатай, стандарт шаардлагад нийцүүлэн норм нормативын дагуу хийнэ гэсэн зарчмыг  баримтлан эх орны бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан тасралтгүйгээр 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.     

        Бид захиалагч аж ахуй нэгж байгууллага, иргэн бүрийн шаардлагыг хангахуйц тэдний эрэлт хэрэгцээ ашиг сонирхолд нийцсэн, шинэ дэвшилтэт технологи ашиглан сантехник угсралтын ажлыг гүйцэтгэж ирсэн ба цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж салбартаа тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манай  компани нь Хурд групп ХХК, Бодь групп, Заг групп,  Өндөр улаан трэйвел ХХК, Хар хорин хүрээ ХХК, Гангар инвест ХХК зэрэг компаниудтай хамтран ажиллаж Монголын барилгын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Мөн барилгын материалыг Клаймайкс интернэшнл ХХК, Амирбаяр ХХК, Еврозиг инженеринг ХХК, Агь трэйд ХХК, Улаанбаатар менежмент ХХК зэрэг компаниудаас гэрээгээр болон шууд худалдан  авалт хийж угсралтын ажлыг гүйцэтгэдэг.

           Өнгөрсөн хугацаанд орон сууцны барилга, амины таун хаус, вилла сууц, банк, телевиз, эмнэлэг, сургууль, үйлчилгээтэй орон сууц, амралт сургалтын цогцолбор зэрэг барилгын дотор сантехникийн усгралтын ажлыг иж бүрнээр нь хийсэн. Мөн хувийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хот, орон нутагт гадна дулаан, гадна цэвэр, бохир усны шугамын угсралтын ажлуудыг хийжээ. Эдгээрээс онцолбол 16, 23 давхар доороо үйлчилгээтэй орон сууцны сантехникийн шугам сүлжээний угсралт, 16 давхар орон сууцны цэвэр бохир усны болон галын усны нөөцийн сав, өргөлтийн насосууд, гражийн халаалт, спринклерийн системийн угсралтын ажил, төвлөрсөн халаалтгүй уурхай, жуулчны баазад халаалтын тогоо, гадна дулаан, гадна цэвэр бохир усны шугам, кемпийн дотор сантехникийн угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн ажлын туршлагатай. 

          Танд болон танай байгууллагад чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлж ажлын өндөр амжилт хүсье.