EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Ар Ди Си Си ХХК

Standart member 09:00-18:00
Шинэчлэгдсэн огноо: 2021.10.14 10:38
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ Зам тээвэр
ҮЙЛЧИЛГЭЭ Зам тээвэр

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, их монгол улс, 17011, Моннис Бьюлдинг 5 давхар)

Байгууллага 94118023
И-мэйл tsduya80@gmail.com
  • Ар Ди Си Си ХХК-ийн товч танилцуулга

    Ар Ди Си Си ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 262 дугаар тогтоолын дагуу 2011 оны 10-р сарын 26-ны өдөр Төрийн Өмчийн Хороотой “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын гэрээг байгуулсан. Тус концессын гэрээ нь Монгол улсын хэмжээнд байгуулсан концессын хоёр дахь гэрээ бөгөөд “Барих-Ашиглах-Шилжүүлэх” анхны концесс гэдгээрээ онцлог юм.

    Манай компани төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтдээ 43,2 км урт, 16,8 м өргөн, 3 эгнээтэй, том оврын автомашин зорчих аюулгүй байдлыг бүрэн хангасан, цемент-бетон хучилтын зузаан 24 см, хөлдөлтөөс хамгаалах үеийн зузаан 30 см, битум цацлага, цементээр бэхжүүлсэн суурийн зузаан 25 см, 1 машинд 150 тонн, жилдээ 40 сая тонн нүүрсийг ачиж тээвэрлэх, олон улсын стандартыг хангасан хүнд даацын замыг Монгол Улсад анх удаа барьж дуусган, Улсын комисст 2014 оны 9-р сард амжилттай хүлээлгэн өгсөн юм. Тус концессын замыг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн Гаалийн замаар тогтоосон бөгөөд 2015 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн зам ашиглалтыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл хүнд даацын тээврийн хэрэгслүүд зориулалтын тусгай технологийн замаар нүүрс тээвэрлэж байна.

    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд нүүрсийг стандартын хүнд даацын авто замаар тээвэрлэснээр тээврийн хэрэгслийн сэлбэг, засварын зардал 50%, дугуйны элэгдэл 50%, түлшний зардал 20%-иар багасч, нүүрс тээвэрлэлтэнд эдийн засгийн бодит хэмнэлт гарснаас гадна жолооч нарын ажлын нөхцөл сайжирсан бөгөөд хуучин шороон зам хаагдаж, нөхөн сэргээлт хийгдсэнээр Гурвантэс сумын иргэд байгаль орчин, хөрс, усны бохирдолтгүй, тоосжилтгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдсэнд сэтгэл хангалуун байна.

     

    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн концессын авто замын төсөл нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бодитоор хэрэгжих боломжтойг харуулж, ногоон уул уурхайн бүтээн байгуулалт, иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчныг хамгаалах, авто замын тээврийн хөгжлийн асуудлаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, цаашид улсын хэмжээнд хэрэгжих бусад төслүүдэд үлгэр дууриал үзүүлж байгаа юм.