EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ЭЙР ТРАНС ХХК

Gold member бүх өдөр 09.00-21.00 www.airtrans.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.27 10:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ ТЭЭВЭР БОЛОН АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Онгоцны суудал захиалга, билет борлуулах

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (Сөүлийн гудамж, 6А City plaza 503)

Байгууллага 70113131
Менежер 99262201
И-мэйл info@airtrans.mn
  •           Эйр Транс ХХК нь анх 1997 онд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан Монгол Улс дахь олон улсын нислэгийн тийз борлуулагч анхдагч агент билээ. Манай компани Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)–с Монгол Улсад тийз борлуулах эрхийг анхлан авахын зэрэгцээ нислэгийн суудал захиалгын GALILEO системийг анх удаа нэвтрүүлсэн компани юм.

                    Бид гадаад, дотоодоос эхлэлтэй МИАТ, Air China, Аэрофлот, Korean Air, Turkish Airlines, Air Busan авиа компаниудын бүхий л чиглэлийн олон улсын нислэгийн тийзийг борлуулахаас гадна United Airlines-ийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, Cathay Pacific, Qatar airways, Thai Airways, Qantas, Air Astana зэрэг авиа компаниудын Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг. Түүнчлэн, Эйр Транс ХХК нь үндэсний агаарын тээвэрлэгч компани болох Hunnu Airlines, Aero Mongolia компаниудтай хамтран ажиллаж дотоодын бүхий л нислэгийн тийзийг борлуулж байна.

                    Өнөөдрийн байдлаар Эйр Транс ХХК нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад нийт 11 салбараар дэлхийн бүх улс, хотууд руу захиалга хүлээн авч түргэн, шуурхай үйлчилж байна.

             Үйлчлүүлэгчиддээ олон улсын нислэгийн хамгийн өргөн сонголттой, найдвартай, хямд тийзийг санал болгож түргэн шуурхай үйлчлэх нь бидний эрхэм зорилго юм.

               Эйр Транс ХХК-ны зах зээлд тэргүүлж буй амжилтыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газар болон гадаад дотоодын байгууллагууд "Шилдэг татвар төлөгч", МУ-ын Ерөнхийлөгчийн "Үндэсний бүтээмжийн шагнал", МИАТ-н Шилдэг Борлуулагч Агент, United Airlines Ази номхон далайн бүсийн "Шилдэг өсөлттэй агент", Galileo системийн дэлхийн шилдэг 10 компани, Korean Air компанийн бизнес ангилалын тийз борлуулагч шилдэг агент зэрэг олон олон шагналаар урамшуулагджээ.

  • Н.Ариунзул
    Н.Ариунзул