EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ЦЕМЕНТ ШОХОЙ ТӨХК

Sponsor member 08:00-18:00 www.khutulcement.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.09.08 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БАРИЛГА Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн иж бүрэн дамжлага бүхий цементийн үйлдвэрлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Сэлэнгэ аймаг, Сайхан сум (Хөтөл хот, үйлдвэрийн район /УБ-т Блю скай тауэр төлөөлөгчийн газар/)

Байгууллага 77662222
И-мэйл info@khutulcement.mn
  • “Алтан гадас” одонт Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 162 мянган Гкалл/кгдулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан. Цементийн үйлдвэрийн нойтон аргын технологи нь зах зээлийн шаардлагаар  2011 оноос хөрөнгө оруулалт хийж, 2014 оны 5-р сараас эхлэн байгаль орчинд ээлтэй, цахилгаан, дулааны энергийн зарцуулалт багатай, бүрэн автомат үйлдвэрлэлийн хяналтын систем бүхий дэлхийн дэвшилтэт хуурай технологийг нэвтрүүлснээр цементийн үйлдвэрийн хүчин чадалаа 3 дахин  нэмэгдүүлсэн.
    Одоо тус үйлдвэр нь 720 ажиллагсадтайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байгаа ба олон жилийн турш цемент, шохой, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай хамт олон юм. Монгол улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулж буй манай компанийн хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон,“ Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал – ТӨРИЙН ГЭРЭГЭ” шагналыг тус тус хүртээсэн