EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Gold member 09:00-18:00 www.tdbm.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.02.01 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Банк

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1 хороо, Энхтайвны өргөн чөлөө 19)

Байгууллага 19001977
  • Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.

    ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.

    Иргэдийн зах зээлд шинийг санаачлагч банк:

    • 2020 оны 6-р сарын байдлаар нийт 97 салбар, тооцооны төв, 271 бэлэн мөнгөний АТМ, 9326 гаруй пос терминал болон 2293 чадвартай боловсон хүчнээрээ дамжуулан харилцагчдаа үйлчилж байна;
    • 2020 оны 4 сард, ТиДиБи Онлайн карт захиалга үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлж, харилцагч салбарт ирэлгүй зайнаас картаа захиалан хүссэн хаягтаа картаа хүргүүлэн авах боломжийг онлайнаар үзүүлж эхэллээ.
    • 2019 оны 10 сард, үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авснаар бусад арилжааны банкнууд болон ББСБ-ууд, финтек байгууллагуудыг төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа зэргээр хангаж, дундын үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг санал болгож байна;
    • 2019 оны 7-р сараас эхлэн Зайнаас харилцагч бүртгэх, данс нээх шийдэл бүхий ДАН танилт нэвтрэлтийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
    • 2019 оны 3-р сард, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан Бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.
    • 2018 оны 12-р сард, хадгаламж барьцаалсан зээлийг онлайнаар 24 цаг 7-н өдрийн турш харилцагч Та бүхэндээ олгож эхэллээ.
    • 2018 оны 11-р сард, Шоппи ХХК-тай хамтран Монголд анх удаа хүссэн бараагаа онлайн зээлээр худалдан авах боломжтой боллоо.
    • 2018 оны 11-р сард, авто зогсоол худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эхэллээ.
    • 2018 оны 9-р сараас эхлэн ХУР төрийн мэдээлэл солилцооны системийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
    • 2018 оны 6-р сард, үндэсний контент маамуу брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
    • 2017 оны 10-р сард, зээлийн батлан даалтын сантай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ.
    • 2017 оны 9-р сард, Visa Paywave технологи бүхий олон улсын алтан кредит картыг анх удаа зах зээлд нэвтрүүллээ;
    • 2017 оны 9-р сард, орлого, зарлага болон олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломж бүхий ATM-ийг зах зээлд нэвтрүүллээ;
    • 2017 оны 8-р сард, худалдаа эрхлэгч, худалдан авагч хэн бүхэнд тохирох, төлбөрийн цоо шинэ, хялбар шийдэл бүхий дэвшилтэт TDB Pay үйлчилгээг шинээр нэвтрүүллээ;
    • 2017 оны 8-р сард, банкны үйлчилгээг хөдөлгөөнт байдлаар харилцагчийн байгаа газарт үзүүлэх, мөн харилцагчийг бүртгэх банкны суурь бүртгэлийн программтай холбогдсон eReg бүртгэлийн аппликейшныг амжилттай нэвтрүүллээ;
    • 2017 оны 8-р сард, TDB Online цахим үйлчилгээ, АТМ ашиглан харилцагч хаанаас ч, хэзээ ч мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авах боломжтой MoneyGram self-service үйлчилгээг нэвтрүүллээ.

    Олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк:

    • 2020 оны 5-р сард, 2015 онд Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн эзэмшлийн Засгийн газрын дотоод үнэт цаасаар баталгаажсан, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж, банкныхаа болоод Монгол Улсын нэр хүндийг олон улсын зах зээлд бататгалаа.
    • 2019 оны 8 сард ХХБанк, БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай хоёр орны гадаад худалдааг дэмжих зорилгоор “Хоёр улсын хооронд юанийн арилжаа хийх” санамж бичигт гарын үсэг зурлаа.
    • 2019 оны 9 сард БНХАУ-ын Анхуй мужийн Хуйшанг банктай хамтран ажиллаж, юанийн банк хоорондын зээлийн эх үүсвэрийг амжилттай татсан.
    • ХХБ нь Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэллээ.
    • 2019 оны 6-р сар болон 9-р сард Япон улсын Chiba банк, Mizuho банкуудтай тус тус хамтран “Монгол-Японы бизнес түншлэлийн уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, ХХБанкны харилцагч компаниудад Япон улстай хийх бизнесийг нэмэгдүүлэх боломжийг олгосон.
    • 2019 оны 7-р сард банкны цахим хуудсаар дамжуулан Гадаад улсын иргэдээс данс нээх хүсэлт хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх англи хэл дээрх E-account үйлчилгээг нэврүүлэв.  
    • 2019 оны 8-р сард Япон улсын SMBC Bank-наас худалдааны санхүүжилтийг дэмжих зорилгоор ХХБанканд зээлийн шугамыг баталсан ба уг зээлийн шугамын хүрээнд TT refinance буюу шууд төлбөрийн нөхцөлтэй санхүүжилтийг хийх боломжтой боллоо. Энэхүү үйлчилгээг ашигласнаар ХХБанкны харилцагчид нь өртөг багатай санхүүжилт авч, экспортлогч талд төлбөрийг хурдан шуурхай гүйцэтгэх боломжтой болсон юм.
    • 2019 оны 10-р сард Токио дахь төлөөлөгчийн газрын таван жилийн ойг амжилттай зохион байгуулж, Япон улсын эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам, Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яам, MUFG банк, SMBC банк, Mizuho банк зэрэг улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.
    • Япон улсын Краудкредит компанитай хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Япон улсын хөрөнгийн зах зээлээс краудфандинг хэлбэрээр төгрөгийн эх үүсвэр татаж эхэллээ.
    • International Investment Bank банкнаас ХХБ-ыг 2019 оны шилдэг худалдааны санхүүжилтын банкаар өргөмжилсөн (most active issuing bank in Mongolia in 2019).
    • 2019 оны 12 сард ХХБАНК “Оросын экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлагтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
    • 2017 оны 2-р сард, 2014 онд гаргасан 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын 3-н жилийн хугацаатай бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр хугацаанд нь амжилттай төлж, санхүүгийн чадавхи, найдвартай байдлаа бататгасан;
    • 2014 онд гаргасан 700 сая юанийн буюу 115 сая ам.долларын 3-н жилийн хугацаатай бондыг өөрийн дотоодын эх үүсвэрээр 2017 оны 1- р сард, хугацаанд нь амжилттай төллөө;
    • Олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай ажиллаж, 27 гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран худалдааны санхүүжилтийн зээлийг олгож, Монгол улсын гадаад төлбөр тооцооны 78.0% дангаараа гүйцэтгэдэг.
    • МУ-ын Засгийн газрын баталгаатай дунд хугацаат 500 сая ам.долларын бондоо дэлхийн санхүүгийн зах зээлд 2015 оны 5-р сарын 19-нд амжилттай арилжааллаа.
    • 2014 оны 07-р сард олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа Япон улсын нийслэл Токио хотноо амжилттай нээлээ.
    • Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаж, 2007, 2010, 2012 онуудад амжилттай арилжаалан, 2014 оны 1 дүгээр сард Монгол улсаас анх удаа 700 сая оффшор юань буюу 115 сая ам.долларын бондыг мөн арилжааллаа;
    • 2013 оны 9-р сард Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа Монгол улсаас ХХБ-нд зориулан 82 сая ам.долларын “Хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээг үзэглэсэн;
    • Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд цоо шинэ хуудсыг нээсэн “Bloomberg TV Mongolia” телевизийг “ХХБ”, Bloomberg телевизтэй хамтран 2012 оны 10-р сард цацаж эхэлсэн;
    • 2012 оны 2-р сард дэлхийд тэргүүлэгч “Goldman Sachs” групп Монгол улсын ХХБ-ны 4,8 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан;

    Эрхэм зорилго

    Бид харилцагчдадаа хүсэл, тэмүүлэлдээ хүрэхэд нь зориулж, хүлээлтээс нь давсан санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологиор хүргэнэ.

    Алсын хараа 

    Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч банк байна.