EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ХАТАН СҮЙХ ИМПЭКС ХХК

Gold member 09:00-18:00 www.khatansuikh.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.27 10:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Мах, махан бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг (4-р хороо, Толгойтын гудамж 104-10)

Байгууллага 70171827
Менежер 88283504
И-мэйл ceo@khatansuikh.mn
  •         Хатансүйх Импэкс ХХКомпани нь 1996 оноос нүүдэлчин Монгол түмний баялаг болсон малын махаар Европын уламжлалт технологийг өөрийн технологитой хослуулан хэрэглэгчийн таашаалд нийцүүлсэн, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо  НАССР,    ISO22000 стандартын шаардлагыг бүрэн хангасан HASU нэрийн хиам, мах махан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” зорилгын дор  25 дэх жилдээ тасралтгүйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн хөгжүүлсээр байна.
            Манай компани хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, ясны өтгөрүүлсэн шөл, шарж хатаасан мах зэрэг хүн амын хүнсний хэрэгцээнд 50 нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.
           Ашиг, орлогоос илүүтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн зах зээлийн өрсөлдөөнт нийгмийг тооны чанараас тогтолцооны найдвартай байдлыг илүүтэй үнэлэх болсон энэ цаг үед бид бүхэн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.
         Иймд манай компани  чанарыг эрхэмлэж олон улсын Хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо НАССР болон ISO22000:2005 стандартыг хэрэгжүүлэн Герман Улсын “TÜV Rheinland“  байгууллагаар 2017 онд баталгаажуулан жил бүр эрсдэлийн үнэлгээ хийлгэн баталгаажуулж ирсэн ба 2020 онд ISO22000:2018 стандартын баталгаажуулалтыг алсын зайны аудитаа хийлгэн баталгаажуулсан болно.
    .

     

     

  • Т.Уламжаргал
    Т.Уламжаргал