EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Хөвсгөл Аяны Жолоо ХХК

Шинэчлэгдсэн огноо: 2021.10.14 11:16
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ Үндэсний үйлдвэрлэгч Хүнсний үйлдвэрлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Хөвсгөл аймаг, Мөрөн сум (8 баг 2 хэсэг)

Байгууллага 91389595
  • Монгол Улсын Хүсний Манлай Үйлдвэр

    Хөвсгөл Аяны Жолоо ХХК

      1997 онд гэр бүлийн хүрээнд жижиг талхны цехээс ажилын гараагаа эхэлж анх модон галлагаатай пийшинд гараар гурилаа зуурч 80-90 ширхэг талх нэг ээлжинд жигнэж өдөрт 400-500ширхэг талх үйлдвэрлэн гарган Мөрөн хотын зах дээр морин тэрэгээр талхаа зөөн борлуулж ,гурилаа тээвэрлэн гэр бүлийн хоёр хүнтэй тухайн үеийн” Хувиараа Эрхлэх Аж Ахуйн Байгууллага” байгуулж байсан бол 2003онд Хөвсгөл Аяны Жолоо ХХК болон өргөжиж

    • 2003 онд” Нарийн боовны цех”
    • 2005 онд “Бялуу нандин бүтээгдэхүүний цех”
    • 2007 онд “Чанлага гурилан бүтээгдэхүүний цех “
    • 2010 онд “Зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний цех “тус тус нээн үйлдвэрлэлээ өрөгжүүлэн ажиллаж байна.
    • 2010 онд үйлдвэрийн дэргэд “Дотоод хяналтын лаборатори” байгуулж 2014,2016,2021 онуудад” Магдлан итгэмжлэлд” хамруулсан нь эрүүл аюулгүй чанартай хүнсийг үйлдвэрлэн гаргахад хамгийн том дэвшил боллоо.

    Манай үйлдвэр 120 гаруй хүнийг ажилын байраар хангаж 50-70 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол үйлвэрлэж хэрэглэгч нартаа хүргэн үйлчилж байна.

    Манай хамт олны ажилын амжилтаас:

    • 1998 онд “Мөрөн хотын шилдэг бизнесмен “
    • 2008 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн “Орон нутгийн Шилдэгийн Шилдэг Гранпри”
    • 2011 онд “ХХАХҮЯ-ны Хүндэт өргөмжлөл”
    • 2005,2009,2010,2014,2018 онуудад Татварийн Ерөнхий Газрийн өргөмжлөл “Шилдэг Татвар Төлөгч цом”-ууд
    • 2012 онд “Хөвсгөл аймгийн санхүүгийн зөрчилгүй байгуулага өргөмжлөл” цом
    • 2013 онд” Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр “
    • 2015 онд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын “Шилдэг Шимтгэл Төлөгч байгууллага”
    • 2016 онд Ерөнхий Захирал Г.Сүхбаатар “Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” болсон зэрэг олон арван шагналаар шагнагдсан болно.