Эдийн засгийн ангилал: | Салбар: | Чиглэл: |
---|---|---|
ҮЙЛЧИЛГЭЭ | ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА | Эвэнт холл, төрөл бүрийн эвент зохион байгуулах |
ҮЙЛДВЭРЛЭГЧ | БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ | Төмөр хийц |
ҮЙЛЧИЛГЭЭ | ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА | Спорт цогцолборын үйл ажиллагаа |
ҮЙЛЧИЛГЭЭ | ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ | Зочид буудал |
Байгууллагын хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (3 хороо, Дунд голын гудамж, 19 хорооллын ард Жаргалант үйлчилгээний төвийн баруун хойно)
-
Тус компани нь 1963 онд анх 18 аймгийн худгийн насос, цахилгаан хөдөлгүүр засварлах, бүх төрлийн ус өргөгчийн сэлбэгийг шинээр үйлдвэрлэх чиглэлээр “Усны аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, засварын газар” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 1992 оноос аж ахуйн нэгжийн зохион байгуулалтаар 400 гаруй хувьцаа эзэмшигч бүхий “Уран” ХК, 1999 онд “Уранган” ХХК болон өөрчлөгдөж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Өдгөө Уранган ХХК нь нийт 60 гаруй инженер техникийн мэргэжилтэй болон туслах ажиллагсдыг найдвартай ажлын байраар ханган ажиллаж байна.
Уранган ХХК нь барилга угсралт болон үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр өнөө үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц материаллаг баазтай болж, улсынхаа тэргүүлэх зэрэглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон юм. Одоогоор тус компани нь өөрийн эзэмшлийн 46320 м/кв талбайд гагнуурын, токарын, мужааны, нимгэн төмөр, цахилгаан мотор сэргээн засварлах цехүүд, үйл ажиллагаа явуулахаас гадна зочид буудал, снукер биллиард, агуулах түрээс, дулаан гараж, авто машин барьцаалан зээлдүүлэх зэрэг үйлчилгээг явуулж байна.
Нийт ажилчдын 80% нь 35 хүртэлх насны залуучууд байдаг ба мэргэжлээрээ болон байгууллагадаа 5-20 жил ажилласан туршлагатай ажиллагсадтай. Мөн компанийн дотоод орчныг сайжруулах зорилготойгоор 2006 – 2010 онуудад хуучин байгууламжуудаа буулган шинээр 2006 онд 1300м2 гаражын барилга, 2008 онд 4536м2 2 давхар агуулахын барилга, 2009 онд 2880м2 гаражын барилга, мөн онд 3350м2 үйлдвэр засварын газрын барилга, 2010 онд 4000м2 үйлдвэрийн зориулалттай барилга, механик цехийн 924м2 байр зэргийг барьж байгуулан ашиглалтанд оруулсан. 2012 онд ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 16 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулсан байна.
2012 оноос барилга угсралтын ажил үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор бетон зуурмагийн үйлдвэрийг дотооддоо ашиглаж эхлэсэн бөгөөд 2013 онд орон сууцны зориулалттай 35-н айлын орон сууцны барилга, оффисын зориулалттай 6-н давхар барилгыг тус тус барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна.
-