EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

РИО ТИНТО МОНГОЛ ХХК /ГХО

Шинэчлэгдсэн огноо: 2023.12.22 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО Программ хангамж боловсруулах, засварлах, сервер болон сүлжээний тохиргоо, суурилуулалт, мэдээллийн технологийн бусад үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Бизнесийн зөвлөгөө өгөх
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Бизнесийн удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1-р хороо, Шангри-Ла центр, 17-р давхар)

Байгууллага 76008200
  • Рио Тинто группийн тухай

    Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт бичигдэх, Рио Тинто (Rio Tinto) групп нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй материалуудыг ханган нийлүүлэгч компани юм. 1873 онд үүсгэн байгуулагдсан, 148 жилийн түүхтэй Рио Тинто групп нь Төмрийн хүдэр, Хөнгөн цагаан, Зэс, Эрдэс гэсэн 4 бүтээгдэхүүний групп болон Өсөлт, Инновац, Худалдаа, болон бусад нэгжүүдэд хуваагдан дэлхийн 35 улсад 47,500 ажилтантайгаар 60 гаруй төсөл, үйлдвэрлэлийг эрхлэн явуулж байна. Рио Тинто групп нь Австрали, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Их Британи болон Австралид төв оффистой. Уул уурхайн тэргүүлэх компанийн нэг болох Рио Тинто групп нь Монгол улсад сүүлийн 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дэлхийд тэргүүлэх зэсийн мега төсөл болох Оюу толгойг Монгол улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурс компанитай хамтран үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын төслийн менежментийг гүйцэтгэж байна.

    Рио Тинто групп нь Оюу толгойгоос гадна Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Рио Тинто Монгол ХХК 2018 онд байгуулж, өдгөө 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Рио Тинто Монгол ХХК-ийн харьяа Мэдээлэл, Технологи, Бизнесийн үйлчилгээ төв нь Рио Тинтогийн Австрали, Шинэ Зеланд, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Сингапур, Энэтхэг зэрэг бусад салбаруудад төслийн менежмент, санхүү, гэрээний хяналт, тайлан аналитик зэрэг бүх төрлийн  бизнесийн үйлчилгээ үзүүлдэг дан Монгол залуусаас бүрдэх баг юм.