EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ӨГӨӨЖ ЧИХЭР БООВ ХХК

Platinum member 9:00-18:00 www.uguuj.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.12.07 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гурилан бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (5 хороо, Сөүлийн гудамж-35)

Байгууллага 70118077
И-мэйл info@uguuj.mn
  • 1936-1957 ОН “ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ” КОМПАНИЙН СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ

    1936 онд нийслэл хотын талх, нарийн боовны цехүүдийг нэгтгэн “Бурмын амт” үйлдвэрлэгч хэмээгдсэн “Чихэр боовны үйлдвэр”-ийн анхны суурь тавигдсан түүхтэй. 70 гаруй ажилчидтай энэ үйлдвэр хоногт дунджаар 3-4 тн талх, нарийн боов, 500-600 кг чихэр, 250-300кг гоймон, 200 кг пүнтүүз хийж байв. 1945 онд талхны газруудыг тусгаарлаж, “Нарийн боовны фабрик” нэртэйгээр Хүнсний яамны шууд харьяанд ажиллуулжээ.

    1958-1990 ОН ХӨГЖЛИЙН ҮЕ

    Одоогийн манай үйлдвэр болох “Чихэр боовны үйлдвэр” шинээр баригдаж, 1958 онд байнгын ашиглалтанд орсон.400 шахам ажиллагсадтай, жилдээ 1900тн чихэр, олон нэр төрлийн 5000тн жигнэмэг, 900тн варенье, 1200тн гоймон зэрэг 20-оод сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, үндсэн 4 цехтэйгээр, орчин үеийн хэрэгслээр төхөөрөмжлөгдсөн, томоохон үйлдвэр болсон.

    1991-1996 ОН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ

    1992 онд “Өгөөж-Чихэр боов” Хувьцаат компани болон зохион байгуулагдаж, зах зээлийн зохион байгуулалтанд шилжлээ. Зах зээлийн шилжилтийн энэ үед түүхий эд материалын хангамж, олдоц муудаж, цахилгаан, дулаан, материал түүхий эд, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн үнэ байнга нэмэгдэж байсан нь хамт олны ажил, амьдрал ахуйд ихээхэн бэрхшээл учруулж байлаа.

    1997-2003  МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ

    “Өгөөж-Чихэр боов” компани 1999-2003 онд Голландын Засгийн газартай хамтарч “Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөл”-ийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн нь компанийн менежментийг шинэчилж, маркетингийн удирдлагатай үйлдвэр болох гол чиг шугамыг тодорхойлсон юм.

    2004-2021 ОН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ

    Хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 20-оод жил дэлхийн хамгийн хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, тасралтгүй шинэчлэл хийгдэж байна.