EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

НЬЮ ПРОГРЕСС ГРУПП ХХК

Platinum member 09:00-18:00 https://newprogressgroup.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2023.05.18 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Бизнесийн зөвлөгөө өгөх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг (38-р хороо, Хүнсчдийн гудамж, Нью Прогресс Группийн байр)

Байгууллага 70172238
  • Нью прогресс групп нь 2000 онд үндэс сууриа тавьж, өнөөдөр 1000 гаруй ажилтан, 10 охин компанитай Монгол улсын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани болон өргөжлөө. Бид иргэний болон үйлдвэрийн барилга угсралт, зам гүүрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, эрдэс нунтаг, барилгын материалын үйлдвэрлэл, бетон хийцийн үйлдвэрлэл, төмөр бетон тулгуурын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

         Нью прогресс групп нийгэмдээ хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй бизнес явуулахыг эрхэмлэн ажилладаг бөгөөд МҮХАҮТ-ээс жил бүр зохион байгуулдаг “Монголын ТОП-150 ААН”-ийн шалгаруулалтанд сүүлийн 7 жил тогтмол шалгарч, 2011 онд ТОП 21-р байранд орж, мөн “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ТОР-10 компани”-ий нэгээр тодорсон.

          Бидний амжилтын үндсийг оновчтой менежмент, нийгэм эдийн засагт өндөр ашиг тустай үйлдвэрлэл үйлчилгээ, хөгжигч хүний нөөц гэж тодорхойлж болно. Нийт ажилчдын 30% нь тухайн салбартаа олон жилийн туршлагатай, мэргэшсэн ажилчид байдаг.

            Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээн байгуулалтын ажилд зөвхөн монгол ажилчдаа авч тогтвортой ажлын байраар хангах бодлогыг баримталж ирсэн. Тэр дундаа тухайн орон нутгийн мэргэжил боловсролгүй залуусыг сургалтанд хамруулж эх нутагтаа их бүтээн байгуулалт хийх бололцоог олгодог юм. Тухайлбал бид 2011-2012 онд “1000 ажлын байр” аяныг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд болон бусад орон нутгуудаар амжилттай зохион байгуулж 1000-аад залуусыг шинэ ажлын байраар хангасан.

          Мөн бид импортоор оруулж ирдэг байсан төмөр бетон тулгууруудыг Монголд анх удаа үйлдвэрлэн эх орныхоо өнцөг булан бүрт өрнөж буй их бүтээн байгуулалтын ажилд нийлүүлсэн нь дэд бүтцийн салбарын түүхэнд томоохон ахиц дэвшлийг авчирсан. Нью Прогресс Групп нь ийнхүү Монгол Улсын дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр байна.