EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

МОНПОЛИМЕТ ХХК

Diamond member www.monpolymet.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.01.12 11:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТ Нөхөн сэргээлт
ҮЙЛДВЭРЛЭГЧ БАРИЛГА Барилга угсралт, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа
ҮЙЛДВЭРЛЭГЧ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТ Металл олборлолт
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (Дамдинсүрэнгийн гудамж 1, өөрийн байранд /Солонгосын элчингийн зүүн урд талд, ягаан өнгөтэй 9 давхар байшин/)

Байгууллага 75855858
И-мэйл nasaa@monpolymet.mn
  • Монполимет Групп нь түүхэн хөгжлийнхөө 20 гаруй жилийн хугацаанд хүнд үйлдвэр, уул уурхай, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн олон зуун ажлын байрыг бий болгож, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд зохих хувь нэмрийг оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани үйл ажиллагаа явуулж буй салбар бүртээ тэргүүлэгч нь байж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудалд дээд зэргийн хариуцлагатай ажиллахыг эрхэм зорилгынхоо нэг болгон ажиллаж байна.

    Монполимет Групп сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн уул уурхай, мэргэшсэн боловсон хүчин, байгаль орчин, эх нутагтаа сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологи ашиглаж буй зэрэг хүчин зүйлээрээ Монгол Улсын засгийн газраас Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгжээр 12 дахь удаагаа, Монгол Улсын TOP-100 аж ахуйн нэгж, Монгол Улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр тус тус өргөмжлөгдсөнийг дуулгахдаа таатай байна.

    Монполимет Групп нь гадаад дотоодын олон нэр хүндтэй компаниудтай урт хугацааны турш амжилттай хамтран ажиллаж байна. Монполимет компанитай хамтран ажилладаг байгууллагууд, ажил хэрэгч хамт олон болон бүх хүмүүст Монгол улсынхаа хөгжлийн төлөө цаашдын үр бүтээлтэй хамтын ажиллагаанд “Хамтдаа хөгжицгөөе!” гэсэн уриатайгаар хамтран ажиллахыг урьж байна.