EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ӨҮ ЖИ ФАМИЛИ ХОЛДИНГ ХХК

Diamond member 9:00-18:00
Шинэчлэгдсэн огноо: 2024.01.04 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Хүнсний бөөний худалдаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Импортлогч

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Үйлдвэрийн 17070, 66 тоот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Улаанбаатар хот)

Байгууллага 77205555
  • 1. “Өү Жи Фамили” ХХК нь 2010 онд үүсэн байгуулагдсан бөгөөд зөвхөн хүүхдэд зориулсан эрүүл чанартай бүтээгдэхүүнийг гадны улс орнуудаас оруулж ирдэг. Байгуулагдсанаас хойш Европ, Ази, Америк тивүүдэд жил бүр зохион байгуулагддаг хүнсний бараа бүтээгдэхүүний олон улсын томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол амжилттай оролцож, олон улсын чанар, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын ISO, HACCP, GMP сертификаттай үйлдвэрлэгч нартай шууд харилцаа холбоо тогтоож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ЭРҮҮЛ, ШИНЭЛЭГ, ЧАНАРТАЙ, БРЭНД хүнсний бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд шууд үйлдвэрлэгчээс албан ёсны  эрхтэйгээр импортлон амжилттай ажиллаж байна.
    2. “Ворлд Свийтс” ХХК нь 2019 онд үүсгэн Өү Жи Фамили ХХК-ийн охин компани болон үүсэн байуулагдсан бөгөөд 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 10 гаруй улсаас импортлон борлуулдаг. Борлуулалтын нэгдсэн 6 сувгаар зорилтот зах зээлийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна.

    3. “Юниверсал Дистрибьюшн” ХХК нь 2019 онд “Өү Жи Фамили” ХХК-ийн охин компани болон анх үүсэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай компанийн түгээлт нь сүлжээ, зах, бөөний төвүүд, гэрээт дэлгүүрүүд, Улаанбаатар хотод байгаа бүхий л 6/8 нэрийн хүнсний дэлгүүрүүд болон жижиг цэгүүд дээр хүрч түгээлтийг түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг. Өдөрт 400-500 гаруй цэг дээр хүргэлт хийж, сардаа 8000-9000 харилцагч дээр, 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг эвдрэл гэмтэлгүй чанарын шаардлагыг алдалгүйгээр хүргэдэг билээ.
    4. “Өү Жи Фамили Холдинг” ХХК Санхүү бүртгэл, Хүний нөөц, Маркетингийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хамаарал бүхий компаниудын бизнесийг төлөвлөх, бодлогын хүрээндээ бараа бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, харилцагчийн үнэлгээ, нийлүүлэлт, ажиллах хүчний бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, ур чадвар, бүтээмжийн үнэлгээ, цалин хөлсний бодлого, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа, санхүү бүртгэлийн хяналт, дотоод хяналт зэрэгт мэргэжлийн чиг баримжаа олгон шууд чиглүүлэн ажилладаг. Компанид бизнесийн менежментээр мэргэшсэн шилдэг удирдагч залуучууд ажиллаж байна.