EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Мөнхөд мандаг ХХК

Гишүүн бус member
Шинэчлэгдсэн огноо: 2022.01.28 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Жимс, хүнсний ногоо боловсруулах, нөөшлөх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Завхан аймаг, Улиастай сум (Завхан, Улиастай, 6-р баг, Өлзийт, 0)

Байгууллага 96689192
Менежер 96689192
  • Танилцуулга

    Манай компани нь 1993 оноос хойш үйл ажиллгаагаа эрхэлж тасралтгүй 28 жил хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

    Энэ хугацаанд орон нутагт ажлын байр бий болгон, нутгийн брендийг хөгжүүлэн татвар нийгмийн даатгалыг тогтмол төлж,  орон нутагтаа өөрийн гэсэн хэрэглэгчтэй, тогтмол ажлын байртай үйл ажиллагаагаа явуулж байна.

    Монгол үндэстний өвөрмөц өв соёл, уламжлалт хэрэглээг сэргээн дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлж, орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээх нь бидний үнэт зүйлс юм.

                Захирал Д.Баяраа төрийн байгууллагад 17 жил, хувийн байгууллагад 18 жил ажилласан Биохимич эсгэлтийн инженер, химич мэргэжилтэй.

    Манай комдани 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн брендийг Монгол улсын бренд болгохоор хөгжүүлж байна.

    Манай компани нь жимс жимсгэнээс 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээс ШИМ брендийг үйлдвэрлэж байна. Мөн орон нутагынхаа давсгы уурхайг түшиглэн давсыг иоджуулж Завхан болон Улаанбаатарын хэрэглэгчдэд түгээж байгаа юм.

     

    Манай шагналууд:

    2008, 2010, 2012 онуудад Баруун бүсийн шилдэг ААН

    2010 онд Төрийн албыг хамгийн сайн дэмжигч байгууллага

    2009, 2012, 2014 онуудад Аймгийн шилдэг ААН

    2011 онд МҮХАҮТ-ын дээд шагнал Хийморь хүндэтгэлийн одон

    2012 онд  Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны шилдэг үйлдвэр

    2014 онд Монгол ШИМ шилдэг бүтээгдэхүүн

    2013, 2014 онуудад Шилдэг мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

    2017 онд ШИМ БРЕНД шилдэг бүтээгдэхүүн Дархан хот

    2018 онд Гран При Завхан түншлэл 2018 он ENTERPRENEUR-2018

    2018 онд Чанарыг эрхэмлэгч

    2019 онд ШИМ БРЕНД шилдэг бүтээгдэхүүн Дархан хот

    2019 онд Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон

    2019 онд Оны шилдэг хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ENTERPRENEUR-2019

    2020 “Гран При  Шимт нэрийн бренд