EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Хужирт цагаан ХХК

Гишүүн бус member https://khujirttsagaan.com
Шинэчлэгдсэн огноо: 2022.01.28 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Сүү, сүүн бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг (Улаанбаатар, Сонгинохайрхан, 23-р хороо, хангайн 60, 39 тоот)

Байгууллага 99817510
И-мэйл hayanaa9981@gmail.com
  • Манай компани 2017 онд өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2020 онд “Хужирт цагаан ХХК” болж өргөжсөн. Одоогоор манай компани 5 төрлийн сүүн чихэр, 3 төрлийн шар сүүний хатаамал, 3 төрлийн нунтаг ээзгий, шар тос, ааруул, таван тансаг идээний багцыг үйлдвэрлэж байна.

     

    Уриа үг: Үл орлогдох Монгол амин дэм

    Алсын хараа: Хүн амын өсөлт – эрүүл хүнс

    Эрхэм зорилго: Уламжлалт технологийг шинэ техник технологитой хослуулан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байна.

    Үнэт зүйлс: Дэвшилтэт технологи, Органик бүтээгдэхүүн, Итгэлцэл, Түншлэл

    Бидний замнал

    • 2017 онд “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим”-аас оны “Шилдэг бичил үйлдвэрлэгч”-ээр шалгарсан.
    • 2017 онд Өвөрмонголын өөртөө засах орны Алагшан аймгийн тооройн баяр үзэсгэлэн худалдаанд оролцон “Тусгай байрын шагнал” авсан.
    • 2018 онд “Өвөрхангай түншлэл 2018 Намрын баяр” үзэсгэлэн худалдаагаас хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ таашаалыг хүртэж “Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.
    • 2019 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.
    • 2020 онд “Өвөрхангай түншлэл 2020 намрын баяр” үзэсгэлэн худалдаагаас хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ таашаалыг хүртэж “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.