EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ПРОЛИАНС ХХК

Gold member Өдөр бүр: 24.00 www.proliance.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.05 09:22
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА ЭРҮҮЛ МЭНД Эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оншлуур, урвалж импортлох, худалдах, ханган нийлүүлэх
ХУДАЛДАА ЭРҮҮЛ МЭНД Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн
ХУДАЛДАА ЭРҮҮЛ МЭНД Эмийн үйлдвэрлэл
ХУДАЛДАА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Эмийн сан

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (УБ хот, БЗД, 25-р хороо, Нарны зам 99-А, Шинэ дөл цогцолбор, 302 тоот)

Байгууллага 99111031
Менежер 99003037
И-мэйл info@proliance.mn
  • БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    “Пролианс” ХХК нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор лабораторийн оношлуур түүний үзүүлэлтийг олон улсын стандартын түвшинд хүргэснээр өвчнийг эрт оношлох илрүүлэх, аливаа үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой тул дэлхийд тэргүүлэх лабораторийн болоод эмнэлгийн тоног төхөөрөмж түүний дагалдах хэрэгсэлүүд, эм эмийн бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нэвтрүүлэх замаар Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой 2006 онд байгуулагдсан билээ.

    Уг зорилтонд хүрэхийн тулд мэргэжлийн ур чадвартай эмч эмнэлгийн ажиллагсад болон шилдэг технологи бүхий оношилгооны төхөөрөмжөөс гадна тэдгээрийн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх нь чухал билээ. Бид эмнэлгиийн лабораторийн тоног төхөөрөмж болон ханган нийлүүлж буй тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хүргэх мэргэжлийн багийг бүрдүүлэн, үйлдвэрлэгч байгууллагуудын сургалтын төвүүдэд шаардлагатай стандарт сургалтуудад хамруулж борлуулалтын дараахь засвар үйлчилгээг хүргэж эхэлсэн анхдагч компани бөгөөд цаашид үйлчилгээний чанарыг байнга сайжруулах болно.

    Мөн 2016 оны 1-р улиралд Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO9001:2008 стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч анхны компани болсон бөгөөд 2019 оны 1-р улиралд Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO9001:2015 амжилттай гэрчилгээжиж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

    “Пролианс” ХХК нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, эмч лабораторийн ажилтнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн.

    Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагынхаа үйл ажиллагааны зардалыг хэмнэн чухал шаардлагатай сегментэд хуваарилалтыг хийн төсвийн хэмнэлттэй ажиллахыг эрхэмлэдэг, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй өндөр ёс зүйтэй түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.

    Манай хамт олон “Зөв шийдлийг хамтдаа” уриатай ажилладаг.

    “Пролианс” ХХК нь өнөөдрийн байдлаар 38 ажилтантай 250 гаруй байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй, 500 гаруй тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

    “Пролианс” ХХК нь дэлхийн шилдэг компаниудтай түншийн харилцаатай бөгөөд бид өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр гүйцэтгэлтэй  үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхийг эрмэлздэг.

    Улмаар дэлхийн салбар бүртээ тэргүүлэгч компаниудын Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр сонгогдон, амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна.

    Техник үйлчилгээ болон баталгаат засварын үйлчилгээ

    Аливаа тоног төхөөрөмж засвар үйлчилгээ болон хуваарьт үзлэг шалгалт хяналтгүй бол үнэ цэнэгүй байдаг. Манай танилцуулж байгаа брэнд бүтээгдэхүүнүүдийг оношлох засварлах инженерүүдийг үйлдвэрлэгчийн сургалтын төвд оношлох засварлах эрхийн сургалтанд хамруулж, цаг тухайд нь мэдээллийн сургалтаар хангаж байгаа явдал нь ажлын гүйцэтгэлд өндөр үр дүн өгч байна. “Пролианс” ХХК нь тоног төхөөрөмжийн суурилуулалт болон мэдээлэл хангамжинд анхаарч шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулан бүрэн ажиллагааг хариуцаж байна.

    Дотоодын боловсон хүчний хөгжил

    “Пролианс” ХХК нь дэлхийд алдартай профессорууд болон томоохон эмнэлгүүдтэй шууд харилцаатай өөрийн боломжинд түшиглэн салбарынхаа эмч эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт семинаруудыг зохион байгуулж байна. Бид Монголын боловсон хүчний чадварт итгэдэг ба ийнхүү салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагаа бидний анхаарлын төвд байх болно.

    “Пролианс” ХХК нь дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг эх орондоо нутагшуулж ард иргэд, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүсч мөрөөдөж байгаа шинжилгээний зөрүүг арилгах, цаг үетэйгээ зэрэгцэн сүүлийн үед нэвтэрч байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашигласнаар зөв оношилгоо эмчилгээг хийж ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурийг бүтээлцэж байгаагаараа бид бахархдаг билээ.

    Бидэндтэй холбогдох:
       Утас: 75078000 (304, 306)
       Хаяг: Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 15/2,
                  Мидтаун оффис, 3 давхар, 304 тоот
       Веб: www.proliance.mn 

  • Ц.Саранзаяа
    Ц.Саранзаяа