EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Мандах их сургууль

Gold member 09:00 - 18:00 www.mandakh.edu.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.27 08:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОВСРОЛ Их, дээд сургууль

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (Баянгол, 16-р хороо, Амарсанаа, 18/1 тоот)

Байгууллага 70001183
И-мэйл info@mandakh.edu.mn
  • Мандах Их Сургууль нь хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг бөгөөд Б.Сандагсүрэнгийн санаачлагаар 1992 онд байгуулагдсан түүхтэй. Тус сургууль нь байгуулагдсан эхний жилүүдэд нягтлан бодох бүртгэл, татварын мэргэжлээр дагнасан сургалт явуулж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг судласан анхны мэргэжилтнүүдийг бэлтгэн, аж ахуй нэгжүүдэд нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ажилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн сургууль юм.

    Тус сургууль нь өнөөгийн байдлаар бүрэлдэхүүн 2 сургууль (Ахисан түвшний сургууль, Мэдээлэл, Технологийн сургууль),  Дархан-Уул аймгийн салбар сургууль, ЕБС-ийн ахлах сургууль, 140  гаруй багш, ажилтан, 2000 гаруй оюутан, суралцагсадтай. Мөн нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, маркетинг, мэдээллийн технологи, логистик инженерийн чиглэлийн 14 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэргийн сургалт, Швейцарийн Эдийн Засгийн Технологийн Их Сургуультай хамтарсан хос диплом олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Төгсөгчдийн ажил эрхлэлтээр хамгийн өндөрт ордог үндэсний хэмжээнд болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн, нэр хүндтэй сургуулиудын нэг юм.

    Түүнчлэн Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийг  БМИҮЗ-өөс үндэсний хэмжээнд 4 дэх удаа магадлан итгэмжлэгдсэн бренд 4 хөтөлбөрийн нэгээр нэрлэсэн байна.