EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО

Standart member https://leather.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.27 10:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүшүүн байгуулалгын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (20-р хороо Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн 3 давхарт 314 тоот)

Байгууллага 99082055
  • Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь арьс ширэн түүхий эд нийлүүлэгчид,  мал аж ахуйн салбарт ажиллагсдыг бүх талаар дэмжиж, арьс шир боловсруулах, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрөөс гарч буй хууль тогтоомжуудад гишүүдийнхээ эрх ашгийг тусгуулах, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх арьс ширэн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын худалдан авагчдад сурталчилах, салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах,  тэдний эрх ашгийг хамгаалахад үйл ажиллагаа чиглэгдэнэ. 

    Үйл ажиллагааны чиглэл, зорилт

    Арьс шир боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг цогцолбороор (Үйлдвэрлэл, технологийн парк) хөгжүүлнэ.

    • Импортыг орлох гутал, хувцас, эдлэлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
    • Монгол арьс ширэн бүтээгдэхүүнийг дэлхийн “Шилдэг” бүтээгдэхүүн болгох
    • Монгол малын арьс, ширний төрөлхийн чанар, бүтцэд тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх 
    • Арьс, ширний анхан шатны тордолтын үйлдвэрлэлийг сумын хөгжлийн бодлоготой уялдуулан орон нутагт хөгжүүлэх.
    • Арьс шир боловсруулалтын технологийн хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх
    • Мал эрүүлжүүлэх ажлыг төрийн  түвшинд чанартай зохион байгуулж, малын гоц халдварт болон шимэгчийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилгыг давтамжит хугацаанд нь тогтмол чанартай хийж хэвшүүлэхэд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэн, малаа эрүүлжүүлсэн малчдыг дэмжсэн урамшууллын тогтолцоог бүрдүүлэх.
    • Малын амьдын, нядалгааны болон тээвэрлэлтийн үеүдэд арьс, ширэнд үүсэж байгаа гэмтлийг бууруулах арга, технологийг салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаар хийж гүйцэтгүүлнэ.
    • Мал, мах, арьс, ширний бэлтгэл, урамшууллын нэгдсэн тогтолцоог бэхжүүлж, стандартын дагуу бэлтгэсэн малчид, мал бүхий иргэд,  аж ахуйн нэгжид түүхий эдийн  чанартай холбосон үнийн  урамшуулал олгоно.
    • Арьс ширэн түүхий эд хүлээн авах цахим бүртгэлийн системийг  Монгол улсын 21 аймаг, 330 сумыг хамруулан бий болгох.
    • Арьс ширний мэргэжлийн инженер технологчдийг  үйлдвэрүүдийн захиалгаар дотоодын болон гадаадын их, дээд сургуулиудад Засгийн газрын тэтгэлгээр сургаж бэлтгэх, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах.
    • Дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн түгээмэл мэргэжлийн химич, биологич, микробиологич, механик инженер, цахилгааны инженер, дулааны болон усны инженерүүдийг  арьс ширний салбарын чиглэлээр хос мэргэжил эзэмшин ажиллахад   дэмжих.
    • Арьс ширний салбарт мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулахаар гарсан Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх. 
    • Дотоод, гадаадад арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармаг, сургалт, зөвлөлгөөн  зохион байгуулж оролцох.