EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ТУЛГА ТӨХӨӨРӨМЖ ХХК

Platinum member www.tulgatuhuurumj.mn
Шинэчлэгдсэн огноо: 2022.10.19 10:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (10-р хороо, 31-10)

Байгууллага 77661212

  • COMPLETE.COMPLEX

    ТУЛГА ТӨХӨӨРӨМЖ ХХК ​      

    ТОВЧ  ТАНИЛЦУУЛГА

    “Тулга төхөөрөмж” ХХК нь 2005 оноос нийтийн хоол, бар ресторан, кофе шоп, хүнсний үйлдвэрлэлийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлдвэрлэл тэдгээрийн угсралт, засвар үйлчилгээ, хөргөх хөлдөөх камерийн угсралт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэрэгжлийн байгууллага юм. Тус компани нь олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд техник технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг өөрийн улсын  зах  зээлд нэвтрүүлэн,салбартаа шинэ бүхнийг нэвтрүүлэгч, тэргүүлэгч инженеринг компани  байх эрхэм зорилгыг хэрэгжүүлэн ажилладаг болно.

    Бид Италийн "UNOX" брендийн ухаалаг шарах шүүгээ, БНСУ-н тэргүүлэгч хөргөлтийн төхөөрөмж үйлдвэрлэгч "EVERZEN" бренд, мах махан бүтээгдэхүүн боловсруулалтаараа тэргүүлэгч "FUJEE" бренд,ОХУ-ын нийтийн хоолны "Тулаторготехника" үйлдвэр, "Цормторготехника", 1932 оноос тасралтгүй үйл ажилгаагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч "Проммаш" үйлдвэр, брендүүдийн Монгол улс дахь албан ёсны борлуулагч юм.

    МАНАЙ КОМПАНИ НЬ:

    • Хэрэглэгч байгууллагын онцлог болон шаардлагад тохируулан тоног төхөөрөмжийн төлөвлөлт, салхивч агааржуулалт, ган тавилгын хийцлэл зэргийг мэргэжлийн түвшинд  санал болгох.

    • Гал тогооны зохион байгуулалтыг зурган хэлбэрээр AUTO CAD,3D программуудаар МУ-д хэрэгжиж буй стандартын дагуу үлгэрлэн гаргах, мэргэжлийн зөвөлгөө өгөх.

    • Гаргасан төлөвлөлтийн дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлэх, өөрсдийн ган тавилгын үйлдвэрт захиалагчийн хэмжээний дагуу хийж гүйцэтгэх.

    • Тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллагаа болон ашиглалтын техникийн зөвөлгөө өгөх, сургалт явуулах.

    • Тоног төхөөрөмжийн эвдрэлийг оношилох, засварлах, актлах.

    • Хөргөлтийн агуулах нийлүүлэх, угсрах, засварлах болон түүнд хэрэглэгдэх хөргөлтийн  бодисыг тасралтгүй нийлүүлэх эрхтэй байгууллага юм.