EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Монфарм трейд ХХК

Gold member 09:00-18:00 www.monpharm.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.02.03 11:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Импортлогч
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (5 хороо, Үндсэн хуулийн гудамж, 21а )

Менежер 88100871
И-мэйл info@monpharm.mn
  • “Монфарм трейд” ХХК нь 1999 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, бөөний худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Эм зүйн алба, Гадаад харилцаа, импортын алба, Чанарын алба, Санхүүгийн алба, Маркетинг борлуулалтын алба, Хүний нөөцийн алба, Аж ахуйн алба, Call center гэсэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Мөн өөрсдийн салбар эмийн сангуудаараа дамжуулан хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд олон улсын шаардлага хангасан эм, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

    Бид Монгол Улсын эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зөв зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажилладаг. Манай компани эмийн сан, эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр түвшинд явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тогтмол өсч байгаа нь бидэнд улам ихийг хийх урам зоригийг өгч байна.

    Өнөөдөр бид дэлхийн 3 улсын  10 гаруй эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж  20 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр ирлээ.
    Манай компанийн үндсэн зорилго бол Монгол Улсад зонхилон тохиолддог хүнд өвчлөлүүдэд илүүтэй анхаарч, тухайн өвчинд тохирсон дэлхийд шинээр гарч буй, сүүлийн үеийн хамгийн үр дүнтэй эмнүүдийг импортлон нийлүүлэхийг зорин ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд сүүлийн жилүүдэд хорт хавдар болон  элэгний өвчлөл ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан бид олон улсын шаардлага хангасан БНКУ – ын Labiofam эмийн үйлдвэрийн Vidatox хавдрын эсрэг эм, БНСУ-ын Самил эмийн үйлдвэрийн Ливакт элэгний хатуурлын эсрэг эмийг импортлон ажиллаж байна.

  • О.Буяннэмэх
    О.Буяннэмэх

    Р.Цолмон
    Р.Цолмон